Энэтхэг дэлхийн хамгийн өндөр хөшөөтэй улс боллоо
2018-10-31

Энэтхэгийн баруун мужийн Гужарат мужийн төвд дэлхийн хамгийн өндөр хөшөө сүндэрлэсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Британийн колончлолоос гарах хөдөлгөөнийг өрнүүлж явсан улс төрийн зүтгэлтэн Виллабхаи Петалд зориулан уг хөшөөг бүтээн байгуулсан байна. Хөшөөний нээлтэд тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди болон албаныхан оролцжээ.

 

Уг хөшөөг ЭВ НЭГДЛИЙН ХӨШӨӨ хэмээн нэрийдсэн ба 182 метр өндөр юм. Энэхүү хөшөөг бүтээн байгуулахад 430 сая ам.долларыг зарцуулжээ. 

 

Өнөөдөр Виллабхаи Петалийн мэндэлсний 143 жилийн ой тохиож буй юм. 

 

АНУ-ын Нью Йорк хотноо сүндэрлэх Эрх чөлөөний хөшөөн 93 метр өндөр бол Бразилын Рио Де Жанейро хотын Христийн хөшөө 38,6 метр өндөр билээ. 

 

 

Эв нэгдлийн хөшөөний 150 метрийн өндөр нэг дор 200 жуулчныг хүлээн авах боломжтой гэнэ. Уг бүтээн байгуулалт олон жуулчдын анхаарлыг татаж, улмаар Энэтхэгийн аялал жуучлалын салбарт томоохон дэмжлэг үзүүлнэ хэмээн эрх баригчид мэдэгдэв. 

 

18,000 тонн ган, 1,700 тонн хүрэлээр урласан тус хөшөө 180 км/ цагийн хурдтай хар салхи болон 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Манайхтай адилхан бодлоготой таарсан л улс байна
2021-12-02