Дэлхийн хамгийн ТОМ нисэх буудал
2018-11-01

Истанбул хотноо дэлхийн хамгийн том нисэх буудал нээлтээ хийлээ. Энэ талаар Америкийн “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Энэ онд дэлхийн олон орон АНХНЫХ гэх тодотголтой томоохон бүтээн байгуулалтыг хийж, улсынхаа сүр хүчийг дэлхийд гайхуулсаар байна.

 

БНХАУ өнгөрөгч сард дэлхийн хамгийн урт гүүрийг ашиглалтад оруулсан бол Энэтхэг өчигдөр дэлхийн хамгийн өндөр хөшөөг сүндүүрлүүллээ. Уг хөшөө Гужарат мужид байрлах ба 182 метрийн өндөр. Азийн хүчирхэг гүрнүүд эдгээр бүтээн байгуулалтаараа аялал жуучлалын салбарыг хөгжүүлэх томоохон боломжийг нээв.

 

Эдгээр бүтээн байгуулалттай зэрэгцэн Хар тэнгисийн эрэгт байрлах Истанбул хотноо мөн дэлхийн хамгийн том нисэх буудал нээлтээ хийлээ.

 

Туркийн эрх баригчид уг нисэх буудлаа “Улсын нүүр царай” хэмээн тодорхойлжээ.  

 

Нисэх буудал нээлтээ хийсэн өдөр буюу аравдугаар сарын 29-ны өдөр бол Бүгд Найрамдах Турк улс байгуулагдсны 95 жилийн ой тохиожээ. 2023 он буюу Турк улс  байгуулагдсны 100 жилийн ойд зориулан нисэх буудлыг 100 хувь ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 

 

Истанбул хотын төвөөс 35 км-ийн цаана байрлах уг томоохон бүтээн байгуулалт 76.5 сая м2 газрыг хамарч буй. Нээлтээ хийгээд буй “Истанбулын нисэх буудал” 90 сая зорчигч хүлээн авах чадалтай аж.

 

Дэлхийн хамгийн том, сүүлийн үеийн технолги дээр суурилан байгуулагдсан уг нисэх буудлыг зүгээр “Истанбулын нисэх буудал” хэмээн нэрлэсэн нь олны анхаарлыг татаж байгаа.

 

Туркийг үндэслэгч, үүсгэн байгуулагч Мустафа Кемаль Ататюркийн эрэн үе дуусч, өдгөө Эрдоганы эрэн үе эхэлсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс уг АГУУ бүтээн байгуулалтыг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өөрийнхөө нэрээр нэрлэж магадгүй хэмээн хэвлэлийнхэн бичиж байв. Хүсэн хүлээсэн нээлтийн өдөр Эрдоган “Ийм агуу бүтээн байгуулалтыг өөрийнхөө нэрээр нэрлэх нь утгагүй хэрэг” хэмээжээ.

 

Дөрөв дэх шатлал буюу барилгын ажил бүрэн дуусах үед 200 сая хүнд үйлчилж, 350 чиглэлд нислэг үйлдэх гэнэ.  Нисэх буудал 18 мянган зогсоолтой болохоос гадна нисэхийг тойроод таван сая мод тарихаар болжээ. Мөн нэг дор нисэх буудлын талбайд 114 онгоц байрлах боломжтой гэнэ.

 

Нисэх буудал зургаан нислэгийн зурвас, дөрвөн терминал, метро, галт тэрэг болон автобус зорчих боломжтой.

 

 

Туркийн Засгийн газар 2013 онд дэлхийн хамгийн том нисэх буудлыг барихаар болж, 2015 оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Нисэх буудлыг барихын тулд 12 тэрбум ам.долларыг төсөвлөсөн байна. Эхний шатны бүтээн байгуулалт гурван жил үргэлжиж, нийт 7.2 тэрбум ам.долларыг зарцуулжээ.

 

Томоохон бүтээн байгуулалтыг дагаад ойролцоогоор 100 мянган хүнийг ажилтай, орлоготой болжээ. 2023 он гэхэд уг ажилчдын тоог 223 мянгад хүргэх гэнэ. Нисэх буудал өдөрт таван нислэг үйлдэх ба анхны нислэгийн “Turkish Airlines” компани үйлджээ. Анхны нислэг Истанбулаас нийслэл Анкара хотын хооронд боллоо.

 

Өнөөдрөөс Туркийн Анталья хот, маргаашнаас Измир хот руу нислэг үйлдэх гэнэ. Анхны олон улсын нислэг нөгөөдөр болох ба Истанбулаас Египетийн Кипр хот руу хийхээр болжээ.

 

АНУ-ын “Атлантагийн нисэх буудал” олон жилийн турш ХАМГИЙН ТОМ гэгдэж байсан юм. Тус нисэх буудал 2017 онд 105 сая хүнд үйлчилжээ.

 

Анкарагийн эрх баригчид “Истанбулын нисэх буудал” бүрэн ашиглалтад орсон даруй 22.5 тэрбум ам.долларын ЦЭВЭР АШИГ хүртэх тооцоог гаргажээ. Ерөнхийлөгч Эрдоганы санаачлагаар өнгөрсөн 2016 онд Истанбул хотын Ази болон Европыг холбосон томоохон гүүрийг ашиглалтад оруулсан билээ.

 

 

Түүний санаачилсан томоохон гурван төслийн нэг нь гүүр харин хоёр дахь нь дэлхийн хамгийн том нисэх буудал болов. Мөн энэ ондоо багтаан Истанбул хоолойн ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

 

“Истанбулын нисэх буудал” ашиглалтад орсонтой холбогдуулан “Ататюркийн нисэх буудал”-ын үйл ажиллагааг зогсоож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. Тус нисэх буудал 2017 онд 63,270,000 хүнд үйлчилсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-09
иргэн:
ядаж манайх метротой болох юм сан даа
2018-11-01
Бөх нь ч барилдаж чадахаа байгаад удлаа шүүдээ энэ улс чинь дэндүү дампуурлаа энд тэнд жудаг гээд донгосоод тэнэж явдаг тэр Бат-эрдэнэ гэгч тэнэгээсээ монголын бүх томчууд айгаад яаж ч чадахгүй байгаа биз дээ жудагтай юм бол тэриийгээ харуулаач монголд хамгийн жудаггүй нь бөхчүүд болсон
2018-11-01
Туркуудыг, хятадуудыг, орсуудыг ер нь бүгдийг нь монголчууд муулаа л байдаг. ТЭР ХҮМҮҮС ЮУ ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙГААГ ДЭЛХИЙ ДАЯАРАА ХАРААД ШАГШРААД БАЙДАГ. БИД МУУЛАА Л БАЙДАГ. Өөрсдөө хийж бүтээсэн зүйл юу ч байхгүй. Хэдэн жижиг, дунд үйлдвэрлэгчиддээ өгөхөөр татвар төлөгчдөөс цуглуулсан мөнгийг нь Их хурал, ЗГ-ын гишүүд нь аваад идчихдэг.Яах вэ та минь ээ
2018-11-01
zochin:
tiim shuu tegeed bas boloogui buhchuud ni jvjegchid gej baigaa
2018-11-01
Улс орнууд ойгоо ингэж тэмдэглэж байхад бид бөхөө барилдуулахаас өөрөөр тэмдэглэхгүй юм даа
2018-11-01