Экс Ерөнхийлөгчийн охин авлигын хэргээр ял сонслоо
2018-11-01

Перугийн шүүхээс сөрөг хүчний тэргүүн 43 настай Кейко Фужимориг авлигын хэрэгт буруутгаж, гурван жилийн ял оноосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Түүнийг зугтах эрсдэлтэй байгаа учир хилээр гарахыг нь хориглосон байна.  

 

Кейког 2011 онд Бразилийн нөлөө бүхий бизнес эрхлэгчээс 1.2 сая ам.долларын авлига авсан хэмээн буруутгажээ. Тэрбээр өөрийгөө авлига аваагүй хэмээн мэдэгдэж “Энэ бол улс төрийн явуулга. Энэ бол санаатайгаар намайг гол байгаа болгосон бусармаг хэрэг” гэж мэдэгдэв.

 

Энэ оны эхээр экс Ерөнхийлөгч Педро Пабло Кучинскитэй холбоотой авлигын дуулиан дэгдсэн билээ.

 

Тэрбээр 2011, 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байжээ. Кейкогийн эцэг Альберто Фүжимори 1990-2000 оны хооронд тус улсын Ерөнхийлөгчөөр ажилласан юм.

 

Экс тэргүүн 2009 онд авлигын хэргээр шүүхээс 25 жилийн ял сонссон билээ. Өдгөө 80 настай Фүжимори эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард суллагдсан түүхтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин