2019 оны улсын төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
2018-11-02

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2019 оны улсын төсвийн төслийн дагалдах хуулийн төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ирэх оны төсвийн төсөлд Ерөнхийлөгчийн саналыг тусгасан уу" гэлээ. Мөн гишүүн Б.Бат-Эрдэнэ "Өр зээлээ дарж барагдууллаа гэсэн. Олон нийтэд өрийг өрөөр дараад байна гэсэн ойлголт төрүүлээд байгаа шүү" гэлээ. 

 

Гишүүдийн асуултад холбогдох байнгын хороодын дарга нар хариулж байгаа юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин