Ерөнхийлөн захирагч нарын ТӨСӨВ
2018-11-02

2019 оны Монгол Улсын төсвийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хийж баталлаа. . Ирэх оны улсын төсөвт орлогыг 7.3 их наяд, зарлагыг 9.5 их наяд төгрөг байхаар төсөвлөлөө.Ирэх онд төсвийн ерөнхийлөн захирагч нараас Сангийн сайд хамгийн их буюу 4.8 их наяд төгрөгийг захиран зарцуулах аж. 

 

Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 1,553,399.2 сая төгрөгөөр, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 144,699.2 сая төгрөгөөр тус тус батлав. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2019 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 322, 000.0 сая төгрөгөөр баталлаа. Мөн Засгийн газар 2019 оны төсвийн жилд шинээр хийх зээллэг болон өрийн баталгааны дээд хэмжээг2,169,099.9 сая төгрөг байхаар батлав.  

 

Түүнчлэн Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс төвлөрүүлэх орлого, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг баталсан юм. Түүнчлэн Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалт, Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2019 онд сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэгийн хэмжээг хавсралтаар тус тус баталлаа.

 

Ирэх онд төсвийн ерөнхийлөн захирагч нар хичнээн хэмжээний төсөв захиран зарцуулах  вэ? Үүнд:

 

Төсвийн ерөнхийлөн захирагч

Төсөв /төгрөгөөр

1

Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга

4.6 тэрбум

2

УИХ-ын дарга

40.3 тэрбум

3

Ерөнхий сайд

308.3 тэрбум

4

Шадар сайд

147.6 тэрбум

5

ЗГХЭГ

61.3 тэрбум

6

БОАЖ-ын сайд

142.7 тэрбум

7

Гадаад харилцааны сайд

76.2 тэрбум

8

Сангийн сайд

4.8 их наяд

9

ХЗДХ-ийн сайд

538.3 тэрбум

10

Батлан  хамгаалахын сайд

261.2 тэрбум

11

БСШУС-ын сайд

1.8 их наяд

12

УУХҮ-ийн сайд

38.9 тэрбум

13

ХХААХҮ-ийн сайд

246.6 тэрбум

14

ЗТХ-ын сайд

252.9 тэрбум

15

ЭХ-ний сайд

116.7 тэрбум

16

ХНХ-ын сайд

1.6 их наяд

17

Эрүүл мэндийн сайд

839.9 тэрбум

18

БХБ-ын сайд

163.7 тэрбум

 

Shuud.mn
Сонин хачин