ТРАМП, СИ нар маргаанаа зогсоох хүсэлтэй байна
2018-11-02

Дэлхийн тэргүүлэгч гүрнүүд болох АНУ, БНХАУ-ын дунд худалдааны дэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Хоёр улс буулт хийхээс эрс татгалзаж, улмаар бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ноогдуулж буй юм.

 

 

Тэгвэл Вашингтон, Бээжингийн удирдагчид өчигдөр утсаар ярьсан талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав.

 

Тэд худалдааны дайныг эвээр зогсоох, хоёр улс харилцаагаа хэвийн болгох асуудалд нэгдсэн байр суурьтай буйгаа илэрхийлжээ.

 

Аргентины нийслэл Буэнос Айрес хотноо энэ сарын 26-нд "Их 20" дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдана. 

 

Уг дээд хэмжээний уулзалтын үеэр ТРАМП, СИ нар уулзахаар тохиролцжээ. 

 

Дээрх утасны дуудлагын дараа Цагаан ордны тэргүүн твиттер хуудастаа "Си даргтай сайхан яриа өрнүүллээ. Бид Аргентинд болох "Их 20" уулзалтын үеэр уулзахаар тохиролцлоо. Хойд Солонгосын асуудлаар сайхан ярилцлаа" гэж жиргэсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Си Зиньпин биш Ши Жинпин. Чамайг Тэлгэрсэцэг гээд байвал яах уу?
2018-11-04