УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
2018-11-2

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан хуралдаж байна. Үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. 

 

Дараагаар нь Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. 

 

Ингээд дээрх УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Төсвийн байнгын хороо хуралдаж, уг УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн оруулж ирэх хүртэл чуулганы хуралдаан түр завсарлалаа. 

Н.Энх

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин