Улаанбаатарт 5 хэм хүйтэн байна
2018-11-03

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.

 

2018 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр хүйтэрч 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар хүйтэрч 2-7 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 3-5 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин