Хятадад ноцтой авто осол гарч, 15 хүн амиа алджээ
2018-11-05

БНХАУ-ын баруун хойд нутгийн Ганьсу мужийн хурдны зам дээр НОЦТОЙ осол гарсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Уг ослын улмаас 15 хүн амиа алдаж, 44 хүн шархадсан гэнэ. 

 

Хүнд даацын автомашины жолооч анхаарал болгоомж алдаж, улмаар цувж явсан 31 автомашиныг хамарч, мөргөжээ. 

 

Осол өчигдөр 19.20 цагийн орчимд гарчээ. 

 

Осол гаргасан ачааны машины жолооч эмнэлэгт хүргэгдсэн ба удахгүй албан ёсоор байцаалт авах аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Ashgui 1 gesen xujaa uxej
2018-11-05