Кубын удирдагч Пхеньянд айлчилж, Ким Чен Унтай уулзлаа
2018-11-05

Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канел анх удаагаа олон улсаас хаалттай Хойд Солонгос улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна.

 

 

Тэрбээр өчигдөр тус улсын залуу удирдагч Ким  Чен Ун уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцсан талаар тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээлж, цахим хуудастаа удирдагчдын гэрэл зургийг байршуулжээ.

 

Ерөнхийлөгчийг Пхеньян хотноо ирэхэд удирдагч өөрийн биеэр угтан авсан гэнэ. 

 

Ким Чен Ун “Кубын Ерөнхийлөгч манай улсыг зорин хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж байна. Энэ бол түүхэн айлчлал. Хоёр улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж буй. Хойд Солонгос, Кубын харилцаа улам дотно болж, нөхөрсөг болж байгаа нь хоёр улсын ард түмний эв санааны нэгдэл боллоо” гэсэн бол Кубын Ерөнхийлөгч “Ямар ч нөхцөлд бид сонгосон замаараа зөвхөн урагшлах учиртай. Хойд Солонгос улс  Ким Чен Уны удирдлага дор улам хурдацтай хөгжиж байгааг харах тааламжтай байна” гэж хэлжээ.

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин өнгөрөгч долоо хоногт Ким Чен Уныг тун удахгүй дэлхийн нөлөө бүхий удирдагчтай уулзахаар төлөвлөсөн хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.

 

Удирдагч мөн энэ ондоо багтаан Сөүл болон Москва хотноо айлчлах бол энэ сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Пхеньянд айлчлах аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин