Аавыг минь алаагүй юм бол цогцсыг нь бидэнд өгчих

Туркийн Истанбул хотын Саудын Арабын Консулын газарт очсоныхоо дараа амиа алдсан сэтгүүлч Жамал Хашоггигийн хүү Саллах Хашогги болон Абдуллах Хашогги өчигдөр Вашингтон хотноо байхад “CNN” агентлагийнхан ярилцлага авчээ.
Тэрбээр ярилцлагынхаа эхэнд өнөөг хүртэл аавыгаа амиа алдсан гэдэгт итгэхгүй буйгаа өгүүлсэн байна.
Өдгөө 33 настай Абдуллах “Аавынхаа цогцсыг харах хүртлээ би энэ бүхэнд итгэж чадахгүй. Хэрвээ аав минь золгүйгээр амиа алдсан бол та бүхэн биднийг бодоод түүнийг оршуулж, амар амгалан нойрсуулахад туслаач. Гэр бүлд нь шарилыг хүлээлгэн өгөөч. Гуйж байна. Аавыг минь алаагүй юм бол цогцсыг нь бидэнд өгчих” гэж хэлжээ.
Сэтгүүлчийн гэр бүл өдгөө АНУ-д аж төрж буй юм. Тэд өнгөрөгч сард Саудын Арабын нийслэл Рияд хотноо тус улсын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салмантай уулзсан билээ.
Уг уулзалтын үеэр ханхүү, “Сэтгүүлчийг золгүй байдлаар амиа алдсан. Энэ хэрэгтэй бид холбоогүй” гэж хэлжээ.
“Сэтгүүлчийг консулын байранд орсны дараахан тусгай баг хөнөөгөөд дараа нь хэргээ нуухын тулд цогцсыг тусгай шингэнд уусгасан” хэмээн Туркийн тал мэдэгдэж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ