АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
2018-11-05

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүдийн хоёр дахь ээлж өнөөдрөөс зарим аймагт ажиллаж эхэллээ.

 

Ажлын хэсгүүд авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, явц байдалтай танилцах, Зөвлөмжийн биелэлтийн явцыг шалган туслах, 2018 оны худалдан авах ажиллагааны гүйцэтгэл, явц байдал, үр дүнг Үндэсний Аудитын газрын мэргэжилтнүүдтэй хамтран шалгах, аймгийн Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаатай танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, шалгах, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор ажиллах юм.

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг Орхон, Хөвсгөл, Архангай аймагт ажиллах бол Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Шинэбаярын ахалсан ажлын хэсэг Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймагт ажиллана. Харин Ховд, Баян-Өлгий, Увс аймагт Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир тэргүүтэй баг ажиллаж байна.

 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн жил 21 аймагт ажиллахдаа илрүүлсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх чиглэлээр аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт Зөвлөмж хүргүүлсэн бөгөөд энэ удаад уг Зөвлөмжийн биелэлтийг шалгах, хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагааны явц байдлыг хянан шалгах нь томилолтын нэгэн гол зорилго юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Авилгалтай тэмцэх хэрэгтэй:
Тендер будлиантуулж 10-30 хувийг нь тендер авч өгсөн хүмүүст өгөх, үнэлгээний хороог нь шалгах, сан нэрээр худлаа хууль бус төсөл шалгаруулж төрийн мөнгө угаах, албан тушаалтангуудын арга нь нарийссан энэ цагт жинхэнэ хатуу цэвэрлэгээ л хэрэгтэй.
2018-11-06
тэнд албан тушаал, орон тооны цэвэрлэгээ хийгдэж байгаа юм уу?
2018-11-05
Erdenet. GOK:
Tender ni bol budlian. Shudraga ajilchdaa ajlaa xalna gej daramtalj, chanariin albanii darga ni luibriin geree xiideg ni ilt shuu dee
2018-11-05
hen:
Хөвсгөлд хуудуудай зүйл их байна Худалдан авах ажиллагаа хуудаа авлига шүү сайн шалгаарай хөө
2018-11-05
Хахуулчин:
Шалгах гэж очсон хүнээсээ хахууль аваад зочид буудалд мөнгөө төлөхгүй явдаг Цэдэн-Ишийг хөдөө явуулаад хэрэггүй шүү
2018-11-05