МАН: Ёсзүйн асуудал гаргасан гишүүд ард түмнээс уучлал гуйх ёстой

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй. Засгийн газраас өнөөдөр түүний хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүллээ.
Үүнтэй зэрэгцэн өнөөдөр Улсын прокурорын ерөнхий газраас Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлжээ. Прокурорын байгууллагын энэ саналыг МАН-ын бүлэг маргаашийн хуралдаанаараа хэлэлцэх юм байна. Энэ талаар өнөөдөр МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа товч мэдээлэл өглөө. Д.Хаянхярваа "Намын дарга, Ерөнхий сайдын зүгээс энэ хүмүүст зээлээ богино хугацаанд эргүүлэн төлж, хууль хяналтын байгууллагаар шалгуул гэсэн үүрэг өгсөн. Буруутай нь тогтоогдвол дараа дараагийн арга хэмжээг авна. Ёсзүйн асуудал үүсгэсэн учраас ард түмнээс уучлал гуйх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ хэвээрээ байгаа. Энэ ажлыг гардан хариуцаж байсан болохоор эхний ээлжинд Б.Батзориг сайдад хариуцлага тооцож байна" гэв.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ