УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ард түмнээс уучлал гуйлаа

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд эхнээсээ зээлээ төлж эхэллээ. Одоогоор УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр зээлээ төлөөд байна. Тэрбээр энэ тухайгаа твиттер хуудсаараа мэдээлсэн юм.
Харин зээлийг хэрхэн зарцуулсан болоод төлсөн талаараа Zarig.mn сайтад тайлбар өглөө. Ингэхдээ тэрбээр Хас банкнаас зээл авч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан руу шилжүүлснээ хэлээд олон нийтийг бухимдуулсандаа уучлал гуйлаа. Мөн тэрбээр Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг компани зээл авахад эрх мэдэл, албан тушаалын байдлаараа дэмжлэг үзүүлээгүйгээ хэллээ. Харин хөдөө аж ахуйн салбарт амжилттай хэрэгжиж байгаа төслийг ХХААХҮЯ-наас сонгон, зээл өгснийг тайлбарлав.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ