Ким Чен Ун энэ сард ОХУ-д айлчилна
2018-11-06

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ОХУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр төлөвлөж буй талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Уг мэдээллийг анхлан ОХУ-д суугаа Өмнөд Солонгосынс Элчин сайд У Юн Гыны мэдэгдсэн байна. 

 

ОХУ-ын эрх баригчид Ким Чен Уны айлчлалыг энэ арваннэгдүгээр сар эсвэл энэ ондоо багтаан хийхээр төлөвлөж, өөрсдийн хүсэлтээ нэг бус удаа Пхеньян руу илгээжээ. 

 

"Хэд хэдэн нөхцлийг харгалзан үзвэл залуу удирдагч энэ сардаа багтаан ОХУ-д айлчлах байх" гэж сайд мэдэгдэв. 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх оны эхнээр Өмнөд Солонгост айлчлах билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин