Зээлээ төлсөн ч хариуцлагаа бас хүлээгээрэй, гишүүд ээ
2018-11-06

 

Өнөөдөр УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд-ын сайд Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ хэлэлцэнэ. Улсын ерөнхий прокуророос Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад өчигдөр хүргүүлсэн байлаа. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэр бүхий гишүүд 950 сая төгрөгөөс 1.4 тэрбум хүртэл төгрөгийн зээл авсан нь  олон нийтэд  ил дэлгэгдсэн.

 

Ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулан, жижиг, дунд бизнес эрхлэгчээ дэмжих үндсэн зорилготой, жилийн гурван хувийн хүүтэй, эхний хоёр жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх журамтай “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл зорилтот дундаж давхрагынханд хүрэлгүй  төрийн өндөр албан тушаалтнуудад хуваарилагдсан нь нийгэмд бухимдал төрүүлж, төр, засагт итгэх итгэлийг улам бүр хөсөрдүүлсэн.

 

Нийгэмд үүсэн бухимдлыг дарах үүднээс эхний ээлжинд  салбар хариуцсан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулахаа МАН-ын дарга, Ерөнхий  сайд У.Хүрэлсүх намынхаа бүлгийн хурал дээр мэдэгдсэн байна лээ. Б.Батзориг сайд ч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн.

 

Харин одоо хууль хяналтын байгууллага ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнуудыг шалгах үүднээс Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлээд байна.

 

Үүнтэй зэрэгцээд ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий гишүүдийг зээлээ хурдан төлж барагдуулахыг Засгийн газрын тэргүүн үүрэгдсэн.  Тиймээс ч нэр бүхий гишүүд эхнээсээ зээлээ төлж, барагдуулж байгаагаа мэдэгдлээ. Тухайлбал, өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ХАС банкнаас зээл авч, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлээ төлснөө мэдэгдэж, олон нийтийг бухимдуулсандаа уучлалт хүслээ.   Ер нь төрийн түшээгийн хувьд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл аваагүй бол нэр цэвэр байх байлаа, Ж.Энхбаяр гишүүний хувьд. Алдарсан итгэлийг буцааж сэргээнэ гэдэг  хэцүү гэдгийг эрхэм гишүүд хамгийн сайн мэдэж байгаа.

 

Ж.Энхбаяр гишүүний энэхүү үйлдлийг  бусдадаа үлгэрлэсэн хувь хүний ёс зүйтэй үйлдэл гэж харж болно.  Учир нь зээл авсан бусад гишүүд тухайн компаниа үүсгэн байгуулсан ч үйл ажиллагаанд нь оролцдоггүй гэж гүрийсээр байгаа.  Бүүр  “Тэр зээлийг чинь төлнө шүү дээ” гэж хэдэрлэх нэгэн нь ч харагдсан.

 

Хэдийгээр сонгон шалгаруулалт тэнцсэн гэсэн тайлбар хэлж байгаа ч мэдээллийн давуу байдал, албан тушаалаа урвуулан ашигласныг ард түмэн  тайлбарлалтгүй мэднэ. Нэр бүхий гишүүн олноор ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл авсныг сөрөг хүчин  “Дээрээс зохион байгуулалттай явагдсан арга хэмжээ” гэж дүгнэж байгаатай олон нийт ч санал нэг байгаа.

 

Уг сангийн зээлийг олгох эрх бүхий, гарын үсэг зурсан салбарын сайд Засгийн газрын гишүүнээсээ огцроод зогсохгүй хууль , хяналтын байгууллагад шалгахаар болж УИХ-ын гишүүний бүрэн эрхийг  түдгэлзүүлэх саналыг  хүргүүлэн, хэлэлцүүлж байна.

 

Тиймээс ард түмний татвараас бүрдсэн ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий гишүүд ч “зээлээ төлчихсөн” гээд  өргүй юм шиг гэмгүй царайлаад явахгүй биз.  Зээл олгох зөвшөөрөл өгсөн “ангийн андаа” ч бодсон,   төрийн нэр хүндийг унагасан гишүүд харицлагаа бас үүрээрэй.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
УИХ ын Ёс Зүйн байнгын хороо гэж шал хэрэггүй юм байна аа.Оромдож байхаар больсон дээр. Зохион байгуулалттай гэмт хэрэг.МАН гишүүддээ мөнгө зээл олгохын тулд ЖДҮ гэдэг төлөвлөгөө зохиогоод тэр нь задарч төлөвлөгөө нурсан. Хүрэлсүхийн хийсэн ажил бололтой.Энэ хүмүүст тал зассан хэрэг.
2019-04-12
Auditor:
Erunkhii auditor bas ajilaa uguud uruu tul moriitei 13 horoolold togoldog hun МУЕА BJ taarahgui bha
2018-11-07
Өрөө төлнө гэдэг нь зээл авснаа баталж буй хэрэг.Уучилал гуйна гэдэг нь гэм буруутайгаа завшөөрч буй хэрэг.Нэгэнт гэм буруутайгаа хүлээж баыгаа юм чинь хариуулага тооцох ёстой.
2018-11-07
Lhh:
Дахин буу узэгд!
2018-11-06
Ардууд тэрбумыг авая:
Ардууд тэрбумыг аваад шоронд сууя лдааа
2018-11-06
Зохион байгуулалттай булэг Залилан:
Их хуралаар хуугуй зээл огно гэж бугд хууль гаргаад сайдын гарын Усэгээр оорсдоо булэглэж Улсын ТАТВАР тологчын монгийг Булэнлэлж Зохион байгуулалттай Авсан нь тогтоогдсон нь Эруугийн Хуулиар 147.4 зуйлээр албан тушаалаа ашиглан хийсэн Залилан болжээ . Бух хоронгийг хурааж 10-15 жилийн ялтай юм бна. Энэ хэрэг тэгээд зарим нь яадаг юм гээд зарим нь уучлаарай гээд л онгорх юмууу. Шудрага ес алга боллоо. Жирийн 2 иргэн оимс хулгайлаад булэг гээд л 10 жил ял авч бна. Нямдорж сайд дув дуугай болчихоод чимээгуй хамгаалах юм дааа
2018-11-06
зрчин:
Хэн ч зээл авах эрхтэй шүү.Бас хөгийн юм үүсээд бна.Ажил хийдэггүй хуруу хөдөлгөж хүн муулж бга хуруучид өөрийгээ татвар төлөгч гэж ярьдаг боллоо.Улсын мөнгө концесс нэрээр хэдэн тэрбумаар идсэн хүмүүсийг яах гэж бна.Эрхэм хуруучдаа!!
2018-11-06
Иргэн:
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон гишүүд УИХ-ын гишүүнээс татгалзах хэрэгтэй. Ингэвэл МАН-ын нэр хүнд ард түмний дунд бага буурна. Эс тэгвээс нэр хүнд шороотой холилдоно.
2018-11-06
иргэн:
юу ч хийдэггүй, эргүүлэн татах хэрэгтэй
2018-11-06
Татварын менге авч ашигласан баян эрхэмууд ес зуйтэй байж хариуцлага хулээх хэрэгтэй терд унэнийг шударгаар ажиллана гэсэн тангарагаа няцлаа ашиг сонирхолын зерчилтэй нь батлагдлаа АТГ Сайн ажиллах байх ийм ил тод зуйл дээр
2018-11-06
Зочин:
УИХ-ын индэр дээрээс сайхан ярьдаг иргэдийнн мөнгийг халаасалдаг төрийн хулгаачууд. Арай л дэндүү байна даа та нар
2018-11-06
Зочин ::
Авсан зээлээ буцаан төлөх үүргийг гэрээ, хуулиар хүлээдэг тул төлөх нь цаг хугацааны асуудал, Хүрэлсүх зээлийг төлүүлэх үүрэг болгож байгаа нь эрүүгийн хариуцлагаас бултуулах гэсэн санаа зорилго. Зөвхөн Батзоригийг биш бусад зээл авсан ичин булчирхаагүй, шуналтай хулгай нараа эрүүгийн хариуцлагад татаач ээ. үйлдэл нь Эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнтэй шүү дээ.
2018-11-06
uuuu:
zeel avsan buh gishuudig shalgaj yaj hentei yarij nuluulj alban tushaalaa uravuulan ashiglasan bugdiig shalgaj gishuunees niboluulah heregtei tegvel mongold zuv jishig togtno shudraga bailda uursduu tatgalzah heregtei
2018-11-06
mgl:
J. Enhbayar chi uuree bicheed bn uu da
2018-11-06
Zochin:
Shudarga Yos gej baidag l yum Bol bugd shorond orokh yostoi.
2018-11-06
иргэн:
Ж.Энхбаяр гишүүн хэдийгээр буруу зүйл хийсэн боловч түүнийгээ хүлээн зөвшөөрч, эргүүлэн төлж,уучлал гуйж бйана гэдэг бол бас ёс зүй байна,ухаан байна гэж ойлгогдож байна.Дахиад иймэрхүй юм гаргаж болохгүй. Угтаа бол ийм юм хийхгүй гэж амлах, хичээх ,гүрийхээсээ илүүтэй суурь сэтгэлгээ, хандлагаа өөрчлөх ёстой
2018-11-06
mgl:
J. Enhbayar chi uuree bicheed bn uu da