У.Хүрэлсүх: ЖДҮХС-ийн зээл намын даалгавар байгаагүй
2018-11-06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан О.Баасанхүү, Л.Болд нарын гишүүн Ерөнхий сайдыг хуралдаанд байлцуулахыг шаардаж, горимын санал гаргалаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх арга хэмжээнд оролцоод чуулганы хуралдаанд ирж амжаагүй байгааг УИХ-ын дарга тайлбарлав. 

 

Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин "Би Ерөнхий сайдтай утсаар ярилаа. Одоо арга хэмжээ нь дуусаад наашаа хөдөлж байна гэнэ" гэлээ. 

 

Тиймээс гишүүд Ерөнхий сайдыг чуулганы хуралдаанд орж иртэл асуудлаа хэлэлцэхгүй түр хүлээлтийн байдалд байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд хүрэлцэн ирснээр асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцэв. Гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Манай Эрдэнэтийн амьжиргааны түвшингээ дээшлүүлэхээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авах гэтэл хамрагдаж чадаагүй юм. Уг нь хамрагдахаар байж, журмаараа. Гэтэл танай намын гишүүд журамгүйгээр зээл авчээ. Энэ хэний тушаал байсан бэ? Ард түмэн ууртай байна. Одоо дараагийн сайдыг "давхар дээл"-тэй томилох уу?

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Нийгэмд шатахууны үнэ өсч байгаа. Энэ нь гаднын хамааралтай. Цаасан мөнгө хэвлэж, шатахууны үнийг барьж ард түмнээ хуурч чадахгүй. Харин нефтийн үйлдвэрээ барьж, асуудлыг давж гарна. Ингэж шатвал долларын ханшийг барина. Урт хугацааны бодлого хэрэгжүүлнэ. Би ард түмэндээ үнэнийг хэлнэ гэдгээ хэлж байсан. 

 

Зээл авсан нь буруу. Би "Авсан зээлээ хурдан буцааж, төл, ард түмнээсээ уучлал гуй" гэж үүрэг өгсөн. Зээл авсан гишүүд авсан зээлээ буцааж төлөх ёстой. Зээлд намын оролцоо,даалгавар байгаагүй хэмээн хариуллаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зал лан бүлэг:
Бүлэг залилан эрүүгийн хуулиар 147.4 р зүйлээр 10-15 ялтай.Бас бүх хөрөнгийг хураах юм бнаа
2018-11-07
Зочин:
Аан тэгвэл УИХ-ын даалгавар байсан юм уу?
2018-11-06
Иргэн:
20 оны сонгуульд хэрэглэх мөнгө байсан байхаа. 60 тэрбумын үргэлжлэл.
2018-11-06
Зочин:
Болилдоо та нар. Уучлалт гуйгаад зогсохгүй эрүүгийн хэргээ үүсгэлдээ. Шударга ес гэж байдаг юм бол энэ улсад. Асуудлууд шүүхээр шийдэгдэх естой
2018-11-06
МАН-ын ерѳнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан намын нэрээр далайлган сайдуудаа дарамтлан зээл авсан нь тодорхой. Хамгийн түрүүнд түүнд хариуцлага тооцооч.
2018-11-06