Францад барилга нурж, 10 хүн сураггүй болжээ
2018-11-06

Францын Марсель хотноо өчигдөр 20.00 цагийн орчимд хоёр барилга нурсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Гэнэтийн ослын үеэр 10 хүн сураггүй болсон талаар тус улсын Аврах албанаас мэдээлэв. Аврагчид, үнэрч нохдын хамтаар сураггүй бологсдыг эрэн хайсаар байна. 

 

Дотоод хэргийн сайд Кристоф Кастанер "Барилгууд ямар шалтгаанаар нурсан нь НУУЦ байна. Тун удахгүй ослын шалтгаан тодорхой болно. Бид эхний ээлжинд сураггүй бологсдыг олох хэрэгтэй байгаа" гэж мэдэгджээ.

 

Осол болох үед барилга дотор найман хүн, барилгын өмнөх талбайд хоёр хүн байсан гэнэ. 

 

Хоёр барилгын нэг нь ашиглалтаас гарсан ба өнгөрөгч долоо хоногт иргэдийг нь нүүлгэн шилжүүлээд байжээ. Ихэвчлэн тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд хоноглодог байв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин