МАН Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэн батлав.
Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах гэж байна. Тус бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Улсын Ерөнхий прокуророос Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Хуулийн дагуу уг саналыг 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх заалттай юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ