Хулгайн 104 удаагийн үйлдэлтэй, 12 хүнд ял оноожээ
2018-11-07 09:18
Гэрэл зургийг MPA.mn

 

Орон байрны хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлддэг байсан нийт 104 удаагийн үйлдэлтэй, 12 хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн анхан шатны шүүх шийджээ.

 

Тодруулбал нийт 104 удаагийн үйлдэлтэй хулгайн хэрэг нэр бүхий 12 хүнд холбогдох Эрүүгийн хэргийн зүйл 2002 оны Эрүүгийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн тусгай ангийн 17.1-2.1 , 2.4 мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заасан гэмт хэрэг нийт 12 шүүгдэгчээс 11 нь хорих ял 1-9 жил хүртэл оногдуулсан байна. 1 шүүгдэгчийг 2 жилийн хугацаагаар тэнссэн гэж шийдвэрлэжээ.

 

Уг бүлэг этгээдүүд 2016 оноос хойш нийслэлийн бүх дүүргээр хэрэн хэсч, орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг байжээ. Тэдний нэг эмэгтэй нь дээд боловсролтой бол бусад нь бүрэн дунд боловсролтой 18-23 насны залуучууд аж.  Хохирлын хэмжээг одоогоор нарийвчлан мэдээллэх боломжгүй юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин