ТАРГАЛАЛТ таны биед хэрхэн НӨЛӨӨЛӨХ вэ
2018-11-07

Таргалалтын умаас биед гарах өөрчлөлтүүдийн талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Нэг

 

 

Биеийн галбир өөрчлөгдөх. Мэдээж хэрэг та хэт таргалсан бол таны биеийн ерөнхий төрх өөрчлөгдөх болно.  Тарган хүмүүсийн ихэнх нь хэвлий хэсгээрээ таргалдаг. 

 

Хоёр

 

 

Зүрх судасны өвчлөл. Таргалалт таны зүрх судасны үйл ажиллагаанд догогдол үүсгэж, эрүүл мэндийг тань аажмаар хөнөөж байна гэсэн. Тарган хүмүүсийн 80 хувь нь ямар нэгэн байдлаар эрүүл хувьд асуудалтай байдаг. 

 

Гурав

 

 

Цусны даралт ихсэх өвчлөл. Таргалалттай хүмүүс цус харвах эрсдэлтэй байдаг. Энэ нь зуны аагим халуун өдрүүдэд ихээр ажиглагддаг. Учир тарган хүмүүс халуун удаан явахаар толгой өвдөх, цээж дэлсэх, даралт ихсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. 

 

Дөрөв

 

 

Цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэх. 

 

Тав

 

 

Нийт тарган хүмүүсийн 99.9 хувь чимээгүй тахал буюу чихрийн шижингээр өвчилсөн байдаг. Таны илүүдэл жин 6кг-аас дээш бол та чихрхийн шижинтэй гэсэн үг. 

 

 Зургаа

 

 

Амьсгаадах. Энэ нь багтраа үүсгэдэг. Байнга ханиалгаж, уушгины үйл ажиллагаа бага багаар доголдож эхэлдэг. 

 

Долоо

 

 

Үе мөчний үрэвсэл. Та тарган учир хөдөлгөөн хийхээс мэдээж татгалзах нь тодорхой. Хөдөлгөөн их хийхгүй байхаар таны үе мөчүүд бэхжиж, улмаар шохойжих болно. Идэвхтэй хөдөлгөөн л эрүүл байхын гол үндэс. 

 

Найм

 

 

Нурууны хэт ачаалал. Ачаалал нэмэгдэх бүрт таны ууц, нурууны чилж өвдөх мэдрэмж төрнө. 

 

Ес

 

 

Цөсний уутны үрэвсэл

 

Арав

 

 

Хөлний судас бүдүүрэх. Хөлний судас бүдүүрсэн бол нэг үгээр хөгжлийн бэрхшээлтэй хүнээс ялгаагүй боллоо гэсэн үг. Үлдсэн амьдралдаа явахгүйгээр таяг эсвэл тэргэнцэр дээр өнгөрүүлнэ гэсэн үг. Таргалалт хөлөнд ачаалал өгдөг. 

 

Арваннэг

 

 

Гэмтэл бэртэлд өртөмтгий байдал. Наснаасаа хөгшин харагдах. Таргалалт таны биеийн эсэргүүцлийг нэг үгээр үгүй хийж, хэтэрхий эмзэг болгоно. Мэдээж хэрэг тарган хүмүүс наснаасаа хөгшин харагдахаас гадна та дуртай хувцсаараа хувцаслах боломжийг үгүй хийнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин