Иракт 12 мянган хүнийг зэрэг оршуулсан булшнуудыг олжээ
2018-11-07

НҮБ-ын мөрдөн байцаагчид алан хядах “Исламын улс” бүлэглэлийн хяналтад байсан бүс нутгаас олон мянган хүнийг зэрэг оршуулсан БУЛШ олсон талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

 

Иракийн хойд хэсгийн Ниневе, Киркук, Анбар болон Салах-эд-Дин хотоос ойролцоогоор 200 гаруй булш илрүүлжээ.

 

“Нийт 12,000 гаруй хүнийг хөнөөгөөд дараа нь булшилсан” гэж НҮБ-ын тайланд дурьдсан байна.

 

"Исламын улс" бүлэглэл 2014 оны эхээр дээрх бүс нутгуудад эрхээ тогтоож, аймшигтай харгислал үйлдсэн юм.

 

Иракийн армийнхан АНУ тэргүүтэй цэргийн эвслийн дэмжлэгтэйгээр террористуудад алдсан бүх газраа эргүүлэн авсан ба өнгөрөгч тавдугаар сард "террористгүй улс" болсноо олон улсад зарлаж, цэргийн сүрт жагсаал зохион  байгуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин