Авлигын хэргээр баригдсан ханхүү СУЛЛАГДЖЭЭ
2018-11-07

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед бин Салман өнгөрсөн сард авлига авч, эрх мэдлээ урвуулан ашигласан гэгдэх тус улсын язгууртан гэр бүлээс гаралтай эрхмүүдийг баривчлах шийдвэр гаргасан билээ. Тус улсад анх удаагаа авлигын эсрэг кампанит ажил явагдаж буй юм. 

 

 

Баригдсан хүмүүсийн дунд хааны гэр бүлийн гишүүн 11 ханхүү байсан ба тэдний зарим нэг ам.доллар өгч, улмаар эрх чөлөөтэй болжээ.

 

Тэгвэл ханхүү Халед аль Талал суллагдсан талаар тус улсын Прокурорын газраас хэвлэлийнхэнд мэдэгдэв.

 

Эзэн хаан Салманы зээ хүү Талал жил орчим хоригдсоны эцэст ийнхүү шоронгоос суллагджээ.

 

Ханхүү ямар нөхцөлтэйгээр суллагдсан, эрх чөлөөтэй болохын тулд эрх баригчдад мөнгө төлсөн эсэх нь НУУЦ байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин