Эмийн гаж нөлөөнөөс болж иргэд эрүүл мэндээрээ хохирч байна
2018-11-07

 

 

Эмийн гаж нөлөө илрэх, хордох, дасал болох явдал ихэсч иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдлууд гарсаар байна.

 

Манай улсын хэмжээнд 160 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага, 1200 гаруй эмийн сан, 22 эмийн үйлдвэр ажиллаж, жилд 370 орчим нэр төрлийн 15 орчим тэрбум төгрөгийн эм үйлдвэрлэж, 30 гаруй тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортолж, 2,000 гаруй нэр төрлийн эмээр эмнэлгийн байгууллага, иргэдэд үйлчилж байна.

 

Антибиотикийн хэрэглээ, хяналт, анхаарах асуудлуудаар шийдэлд хүрэх “Антибиотикийн таларх мэдлэг хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийн нээлтийн арга хэмжээ ирэх даваа гарагт буюу энэ сарын 12-нд Эрүүл мэндийн яамны Б зааланд болно.

 

 

Shuud.mn
Сонин хачин