0-3 настай хүүхдийн хамар битүүрсэн үед хэрхэх вэ

Бага насны хүүхдийн хамар битүүрсэн үед хэрхэх талаар “www.wikihow.com” сайт мэдээлжээ.
Алхам №1
Та хүүхдээ дээшээ харуулж хэвтээд дараа нь нусыг нь гаргах хэрэгтэй. Энэ үед нь нусыг нь цэвэрлээд зориулалтын тос түрхээрэй.
Алхам №2
Хүүхдэд хамрын дусаагуур хэрэглэх хориотой. Тиймээс зориулалтын дотроо ус хийдэг резинэн ашиглаарай.
Алхам №3
Хамар нь битүүрсэн хүүхдийг унтуулахдаа та доошоо харуулж унтуулах хэрэгтэй. Энэ нь амьсгалахад илүү хялбар.
Алхам №4
Хамгийн зөв арга бол мэргэжлийн эмчид үзүүлэх юм.
Алхам №5
Сонгино жижиглэж хэрч.
Алхам №6
Дараа нь сонгиноо буцалга. Сонгино олон төрлийн вирус гаралтай ханиадыг үгүй хийдэг. Хэрвээ таны хүүхэд ханиад хүрэх гээд нус нь гоожих, хамар нь битүүрээд байвал сонгино хэрэглээрэй.
Алхам №7
Сонгиныхоо шөлийг бүлээн болгоод хүүхэддээ өгөөрэй. Уг шүүс бүх насныхан уухад тохиромжтой бөгөөд хамрын битүү болон ханиадыг дарах увидастай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ