Чансаа өндөр 128 бөхийн барилдаанд улсын начин Д.Анар түрүүллээ
2018-11-9

Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ой “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө. Уг барилдаан  “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдсан юм. 

 

Барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Д.Анар түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сум харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” бөхийн дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага М.Бадарч нар шалгарсан байна. 

Shuud.mn
Сонин хачин
Bayaraa:
Хамгийн гол нь Монгол бахархлын өдөр,өндөр чансаатай чансаатай бөхийн барилдаанд Аврага,Арслан,Гарьд,Харцага цолтнуудыг дараалан хаяж түрүүлсэн нь бахархалтай.Сайн байна. АМЖИЛТ
2018-11-09