"Lion Air" компанийн онгоц ДАХИН ОСОЛДЖЭЭ
2018-11-09

Индонезийн агаарын тээврийн "Lion Air" компанийн нэгэн онгоц дахин осолдсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Тус онгоц Суматра арлын Бэнгкулугийн нисэх буудлаас нийслэл Жакарта хот руу хөөрөх үедээ осол гаргасан аж.

 

"Boeing 737-900ER" онгоц  хөөрөх зурвас руу явж байхдаа далавчаараа шон мөргөж, улмаар нислэг үйлдэх боломжгүй болжээ. 

 

Аврагчид яаралтай арга хэмжээ авч, онгоцонд байсан 143 зорчигчийг аюулгүй  нүүлгэн шилжүүлжээ. Зорчигчид цаг орчмын дараа өөр онгоцоор Жакарта хот руу хөөрсөн талаар албаныхан уламжлав. 

 

Уг ослоос гурван долоо хоногийн өмнө тус компанийн 2018 онд үйлдвэрлэсэн "Boeing 737-Max 8" онгоц Ява тэнгист осолдож, 189 хүн харамсалтайгаар амиа алдсан билээ.

 

Тус онгоц Жакарта хотоос хөөрөөд 13 минутын дараа радарын дэлгэцнээс алга болж, хэдхэн минутын дараа осолдсон юм. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин