Калифорни мужид дэгдсэн түймэр 23 хүний аминд хүрлээ
2018-11-12

АНУ-ын Калифорни мужид өнгөрөгч долоо хоногоос ойн хээрийн түймэр дэгдэж, улсад үлэмж хэмжээний хохирол учруулаад буй юм. 

 

 

Тэгвэл уг байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо хэдийнэ 23-д хүрсэн талаар Үндэсний Гамшгийн эсрэг агентлагаас уламжиллаа.

 

Аврагчид өнгөрөгч баасан гаригт түймрээр амиа алдсан есөн иргэний цогцсыг олсон бол энэ амралтын өдөр дахин 14 цогцос олжээ. 

 

Гамшгийн бүсэд аврагчдаас гадна олон тооны цэргийн албан хаагчдыг дайчилж байна. Мөн 1,500 орчим иргэнийг яаралтай аюулгүй газар нүүлгэн шилжүүлжээ.  Мөн 83 мянган метр акр газар шатсан гэнэ. 

 

Ерөнхийлөгч Дональд Трамп Парис хот руу нисэхийн өмнө  Калифорнийн Бьютт, Вентура болон Лос-Анжелес хотноо ОНЦ БАЙДАЛ зарласан юм. 

 

Тэрбээр улсын сангаас мөнгө гаргаж, байгалийн гамшгийн өмнө өвдөг сөгдөөд буй Калифорни мужид тусламж үзүүлэхийг үүрэгджээ.

 

Мөн холливуудын урлаг, спортын алдартнууд Калифорнид туслах аян зохион байгуулж эхэлсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэнгэрийн гэсгээл!!!. Америкийн дэлхий дахинд учруулж байгаа гай зовлонгийн хариу нь энэ. Үүнээс илүү гай зовлон америкуудын толгой дээр бууна.
2018-11-12