Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх 7 хоног эхэллээ
2018-11-12

 

Антибиотикийг хэтрүүлж болон буруу хэрэглэж байгаа нь нянгийн тэсвэржилт үүсэх үйл явцыг улам хурдасгаж, хүний эрүүл мэндийгэрсдэлд оруулж байна.

 

Тиймээс “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн долоо хоног”-ийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн “Антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр Эрүүл мэндийн яамны Б танхид болж байна. 

 

Энэхүү долоо хоногийн хугацаанд зөвхөн эмчийн бичиж өгсөн антибиотикийг хэрэглэх, эмчилгээгээ дутуу орхилгүй бүрэн, гүйцэд хийлгэх, нянгийн тархалтаас сэргийлэх, антибиотикийн хэрэглээг хязгаарлахын тулд эрүүл ахуй, ариун цэврийн зөв дадлыг хэвшүүлэхэд уриалах аж.

 

Антибиотикийг зохисгүй хэрэглэснээр уг эмэнд тэсвэртэй “супер бичил биетнүүд” бий болж дараагийн удаа антибиотик хэрэглэхэд эмчилгээ ямар ч үр дүнгүй болох аюултай. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин