“Rappler”-ийн захирал 10 жилийн ЯЛ авч магадгүй
2018-11-12

 

Филиппинийн томоохон хэвлэлийн агентлагийн нэг болох “Rappler” агентлагийн захирлыг татвараас зайлсхийлсэн хэмээн буруутгасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Гэхдээ уг мэдээллийг тус агентлагийн ерөнхий захирал Мария Ресси эрс үгүйсгэж “Сэтгүүлчдийг айлган сүрдүүлэх, зовоох зорилготой үйлдэл” хэмээн тайлбарлажээ.

 

Прокурорууд өнгөрөгч баасан гаригт Рессиг “татварын хууль тогтоомжийг зөрчсөн” гэж буруутгасан юм. Тэрбээр буруутай нь тогтоогдвол өндөр торгууль төлөхөөс гадна 10 жилийн ял сонсож магадгүй гэнэ. 

 

Ресси үргэлжлүүлэн “Татвараас зайлсхийсэн хэмээн буруутгаж байгаад гайхаж байна. Бид өнгөрсөн онд “шилдэг татвар төлөгч” байгууллагаар тодорч, шагнал авсан” гэж мэдэгджээ.  Түүний өмгөөлөгч “Нотлох баримт хангалтгүй” гэж хэллээ.

 

Филиппинийн шүүхийн ажилтан “AFP” агентлагт “Түүнийг энэ долоо хоногт багтаан шүүхээс дуудах болно” гэж ярьжээ.

 

“Rappler” онлайн хэвлэл 2012 онд байгуулагдсан ба эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр дагнан бичиж, уншигчдын дунд алдаршсан билээ. Тус хэвлэлийнхэн Ерөнхийлөгч Родриго Дутертег ХУРЦААР шүүмжилдэг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин