“Alibaba” групп ДЭЭД АМЖИЛТ тогтоолоо
2018-11-12

Ганц бие хүмүүст зориулсан "Single's day" өдөр өчигдөр тохиожээ. Энэ өдөр Хятадын цахим худалдааны  “Alibaba” групп борлуулалтаараа ДЭЭД АМЖИЛТ тогтоосон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тус групп өчигдөр 85 секундэд 1 тэрбум ам.долларын өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг амжилттай борлуулжээ. 

 

Харин нэг цагийн дотор 10 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг борлуулж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон аж.

 

Ийнхүү тус групп 85 секундэд 1 тэрбум, 1 цагт 10 тэрбум, 24 цагт 30.8 тэрбум ам.долларын ашиг олжээ.  Борлуулалт өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 27 хувиар өсчээ. 

 

“Alibaba” компанийн гүйцэтгэх захирал Даниэль Жан "Бид үйлчилгээгээ өргөжин тэлэхээс гадна хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэхийн тулд ажилладаг. Хэрэглэгчдийг нэгт тавьдаг гэсэн үг. Хэрэглэгчдийн зарцуулалт өдөр бүр нэмэгдэж байна. Тэдний өдөр тутмын амьдрал сайжирч, худалдан авалт эрс нэмэгдсээр байгаад баяртай байна" гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин