Жүжигчин Мег Райан СҮЙ ТАВЬЖЭЭ
2018-11-12

Холливуудын нэрт жүжигчин Мег Райан сүй тавьсан тухайгаа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан фэнүүддээ дуулгасан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 56 настай Мег удаан хугацааны турш болзсон хөгжимчин, хөгжмийн зохиолч Жон Мелленкамптай гэрлэхээр болжээ.


Тэрбээр инстаграмдаа хөтлөлцсөн зургийг нийтлээд “СҮЙ ТАВЬСАН” гэж бичсэн аж.

 

Мегийн сүйт залуу өөрөөс нь 11 насаар ах ба хуримын ёслол ирэх онд болох гэнэ. Жүжигчин эмэгтэй тун удахгүй нэгэн инээдмийн цувралаар урлагтаа эргэн ирэхээр төлөвлөжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин