Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүхэд шилжүүлжээ
2018-11-12

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж буй. Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч лхагва гарагт /2018.11.07/ болсон. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч нарын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10.00 цагт хийхээр товлосон байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin.:
Naad niigmiin shaarnuudaa hurdan dald oruulaach nudend ever urgatal zurgii ni tavihiin.tsaazaluul taarana.
2018-11-13
Амийг амиар соль гэж монголчууд ярьж ирсэн дээ.Шүүх шударга байгаарай. Ялангуяа хүүхдийн амиар тоглосон хүмүүст өршөөх ямарч үндэслэл байхгүй шүү.Хохирогч нь хүүхэд,хүүхэд хүүхэддээ охин хүүхэд шүү.Биеэ хамгаалах ямарч чадвар байхгүй,гэнэн цайлган охин шүү.
2018-11-12
Иргэн:
2 новшийг багалзуурдаж албал таарна
2018-11-12