Рамзан Кадыровын инстаграм хаягийг устгажээ

Чечений удирдагч Рамзан Кадыровын 1.5 сая дагагчтай инстаграм хаягийг устгасан талаар "www.rferl.org" мэдээллээ.
АНУ-ын Засгийн газар ОХУ-ын нөлөө бүхий эрхмүүд болон Рамзан Кадыровыг "ХАР ЖАГСААЛТ"-Д багтаасан учир ийнхүү цахим хаягийг нь устгажээ.
"Гэхдээ уг @za_kadyrov_95 инстаграм хаяг удирдагчийн албан ёсны хаяг биш. Удирдагчийн дэмжигчид энэхүү хаягийг үүсгэж, өнөөг хүртэл идэвхтэй ашиглаж байж" хэмээн Чечений Засгийн газрын хэвлэлийн албанаас уламжлав.
2017 оны арванхоёрдугаар сард түүний фэйсбүүк, инстаграм хаягийг устгаж байсан юм.
Өдгөө 42 настай Рамзан Кадыровыг 2004 оны нэгдүгээр сард ОХУ-ын эрх баригчид Чечений удирдагчаар томилсон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ