Жамаль Хашоггийн СҮҮЛЧИЙН ҮГ
2018-11-12

Учир битүүлэг байдлаар амиа алдсан сэтгүүлч Жамаль Хашоггийн СҮҮЛЧИЙН ҮГ-ийг Туркийн өдөр тутмын “Daily Sabah” сонин дэлгэсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Тус сонины сэтгүүлч Назиф Караман өчигдөр "AFP" агентлагт дээрх ноцтой баримтыг дэлгэсэн аж. Сэтгүүлч эр амиа алдахаасаа өмнө "Би амьсгалж чадахгүй байна. Давчдаад байна. Толгойноос минь энэ уутаа аваач ээ" хэмээн хэлжээ.

 

Түүний зүүж явсан "Apple" брэндийн ухаалаг цаг ийнхүү бичиж авсан ба аллага 7 минут орчим үргэлжилсэн гэж Назиф Караман ярилцлагынхаа үеэр онцолсон байна. 

 

Мөн аллагын үеэр сэтгүүлч эр клаустрофобитай хэмээн олонтоо учирлаж байсан гэнэ. Уг өвчин нь харанхуй, давчуу орчноос айдаг нэг төрлийн өвчин аж.

 

Жамаль Хашогги өнгөрсөн сарын 2-нд Туркийн Инстанбул хот дахь Саудын Арабын консулын газарт очсоныхоо дараа сураггүй алга болсон юм. Хоёр долоо хоногийн дара Риядын эрх баригчид сэтгүүлчийг золгүй байдлаар амиа алдсан хэмээн зарласан.

 

Өнөөг хүртэл сэтгүүлчийг цогцсыг гэр бүлд нь хүлээлгэн өгөөгүй байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин