МАН-ын Удирдах зөвлөлийн хурал түр завсарлалаа

МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд өдөржин хуралдлаа. Хуралдаанаар бага хурлыг зарлан хуралдуулах тов, ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийг хэлэлцжээ. ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааны нэрийг дэвшүүлэхээр УЗ-ийн гишүүд дэмжсэн байна.
Мөн УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцжээ. Тус намын Удирдах зөвлөлийн хуралдаан түр завсарлаад 18.00 цагт үргэлжлэн хуралдах юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ