Түймрээр 31 хүн амиа алдаж, 200 хүн сураггүй болжээ
2018-11-13

АНУ-ын Калифорни мужид дэгдээд буй ойн хээрийн түймрээр 31 хүн амиа алдсан талаар тус улсын Онцгой байдлын газраас мэдээллээ. 

 

 

Гамшгийн бүсээс 75,000 гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн ба 1,000 орчим хувийн байшин, сууц шатсан талаар албаныхан онцлов. 250,000 гаруй иргэн гамшгийн улмаас орон гэрээ орхин, өөр муж руу дүрвэсэн гэнэ.  Ойролцоогоор сая гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа аж. 

 

Мөн 200 гаруй хүн сураггүй болсон ба аврагчид сураггүй бологсдыг эрэн хайсаар байна.  Ерөнхийлөгч Дональд Трамп гамшгийн бүсэд ОНЦ БАЙДАЛ зарласан юм. 

 

Тэрбээр "Калифорни мужийн удирдлагууд аж ахуй, ой хамгаалалтын ажлаа зөв явуулаагүй нь ойн хээрийн түймэрт өртөх үндсэн нөхцөл боллоо" хэмээн твиттер хуудастаа жиргэж, буруутгажээ. 

 

1931 оноос хойш Калифорни мужид үлэмж хэмжээний хохирол учруулсан ойн хээрийн түймэр дэгдээгүй билэээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин