Украин: Зүүн хязгаарт болсон сонгууль Минскийн гэрээг зөрчсөн
2018-11-13

Салан тусгаарлагчдын хяналтад байгаа Украины зүүн хязгаарын Донецк, Луганск, Донбасс мужид өнгөрөгч амралтын өдөр орон нутгийн сонгууль зохион байгуулагдсан талаар "TASS" агентлаг мэдээллээ. 

 

 

Эдгээр муж улсууд Киевийн Засаг захиргаанаас ангид буюу өөрсдийгөө бие даасан тусгаар улс хэмээн тунхаглаад буй билээ. 

 

Уг сонгуулиар зүүн хязгаарын иргэд орон нутгийн удирдлагууд болон парламентын гишүүдээ сонгосон аж. 

 

Оросын талыг баримтлагчид хүч түрэмгийлэн 2014 оны өвөл Украины газар нутгийн нэгээхэн хэсэг зүүн хязгаарт хяналтадаа тогтоосон ч ОХУ-ын Засгийн газрын хяналтад дор байдаг. 

 

Амралтын өдөр болсон орон нутгийн сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Украины Гадаад хэргийн яам мэдээлж "Зүүн хязгаарыг удирдах эрхмийг Киев шууд томилох эрхтэй. Энэ сонгууль "Нормандын дөрвөл" холбооны байгуулсан "Минск 2" гэрээг ноцтой зөрчсөн, хууль бус үйлдэл" гэж мэдэгджээ. 

 

Уг мэдэгдлийн дараа ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн алба "Украины зүүн хязгаарт зохион байгуулагдаж өндөрлөсөн орон нутгийн сонгууль "Минск 2" гэрээний заалтыг зөрчөөгүй. Ямар ч хууль бус үйл ажиллагаа болоогүй" гэв. 

 

Украины холбоотон гүрнүүд болох АНУ тэргүүтэй барууны орнууд зүүн хязгаарт болсон сонгуулийг "Хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" гэж уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Тэр Сонгуул Украины хуулийн дагуу явагдах ёстой Донбасс Украины газар нутаг салан тусгаарлагч нар ч шийдэх эрхгүй Крым Донбасст Украины бүх нийтийн санал асуулгаар тусгаар улс байхыг Украины ард түмэн шийднэ. Оросууд тийм л шудрага юм бол Чечень бусад республикуудад тийм эрх олгох ёстой ш дээ бусдын хэрэгт Оросууд хошуу дүрдэгээ больчихмоор юм
2018-11-13