Ан Сан Су Чи: Роханжи үндэстний асуудал сэтгэлийг минь өвтгөж байна
2018-11-13

Олон улсын хүний эрхийн "Эмнести Интернэшнл" байгууллага Мьянмарын Төрийн зөвлөх Ан Сан Су Чид "Ambassador of Conscience" гэх хамгийн нэр хүндтэй шагналаа хураан авсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Ан Сан Су Чи 15 жил гэрийн хорионд байсан ба өнгөрсөн 2009 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн билээ. 

 

Мьянмарын шашны цөөнх Роханжи үндэстний эсрэг явуулж буй аллага, хүчирхийллийн дараагаас түүний нэр хүнд олон улсад унаж, зарим улс түүнийг энхтайвны шагналаа эргүүлэн өгөхийг шаардаж буй юм.

 

Тэрбээр Нобелийн шагналаас хойш тус нэр хүндтэй шагналыг хүртсэн юм. 

 

Ан Сан Су Чи "Роханжи үндэстний асуудал миний сэтгэлийг өвтгөсөөр байгаа. Тэдний асуудлаар олон ч шат дараатай уулзалт, алхмууд хийгдэж буй. Эхнээсээ нааштай хариу гарч байна" гэж мэдэгджээ. 

 

"Эмнести Интернэшнл" байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кума Наиду "Роханжи үндэстний асуудал сэтгэл түгшээж байна" хэмээн Ан Сан Су Чи руу захиа илгээсэн байна. 

 

Мьянмарын армийнхан 2017 оны наймдугаар сараас шашны цөөнхийн эсрэг цэргийн ажиллагаа явуулсан юм. Уг цэргийн ажиллагааны дараа 700,000 гаруй роханжи дүрвэж, өдгөө Банглдешийн хил орчимд хүндхэн нөхцөлд аж төрсөөр байна. 

 

НҮБ-ын Хүний эрхийн байгууллага Мьянмарын армийг роханжичуудыг эсрэг геноцид үйлдсэн хэмээн буруутгаж, шалгаж буй юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
hj:
zavaaan avgai.tsergiin deglemteigee baisan ni feer bsan bna.
2018-11-14
зочин:
Бүтэлгүй авгай. Анхнаасаа яагаад тэдэнд хүнлэг биш хандсийн?
2018-11-14
Hudlaa huts...alj hyadaj baihad ni A ch gej am angaihgui l bsan dag.....
2018-11-13
энэ авгай тухайн үед дугүйл байсан даа,,,,
2018-11-13