Таалал төгссөн эзнээ 80 өдөр хүлээж буй НОХОЙ
2018-11-13

Таалал төгссөн эзнээ 3570 өдрийн турш хүлээсэн Хачико нэртэй нохойн түүх олны сэтгэлийг хөдөлгөдөг бөгөөд япончууд түүнд зориулан Шибүяа өртөөнд хөшөө босгосон түүхтэй.

 

ХАЧИКО НОХОЙ 

 

Тэгвэл Хачикогийн адилаар таалал төгссөн эзнээ хүлээн нэг газраа 80 өдөр болсон нохой Хятадын твиттер гэгддэг Вейбод жинхэнэ утгаараа од болж байна.

 

Эзнээ хүлээж буй нохойны бичлэгийг хэдийнэ 1.4 сая хэрэглэгч үзсэн аж. Нэгэн таксины жолооч уг нохойд өдөр бүр хоол өгдөг ба интернэт хэрэглэгчдээс тусламж хүссэн гэнэ. 

 

 

Уг нохой Өвөрмонголын Хөх хотын завгүй гудамжинд ийнхүү эзнээ 81 өдрийн турш хүлээж буй гэнэ. Түүний эзэн өнгөрөгч наймдугаар сарын 31-нд нас барсан аж.  Нохой өдөр бүр эзнээ тосч авч, гэртээ цуг харьдаг байжээ.  Гэрийнх нь нохойгоо гэртээ авчрах гэж олон удаа оролдсон боловч бүтэлгүйтсэн аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Setgel ubduj bn
2018-11-14
зочин:
Өөдгүй хүмүүсээс илүү үнэнч нохой.
2018-11-14
миний нохой намайг хүлээдэг л юм,гэхдээ энэ нохой шиг удаан хүлээлгэж байгаагүй ээ би. намайг үхвэл яахыг хэлж мэдэхгүй л байна гэхдээ хүлээх нь ойлгомжтой
2018-11-13
HANI IJILTEI BOLGOJ UG HUURHIIG
2018-11-13
zohin:
muu hynees ilyy uhaantai amtandaa ynench hoorhii
2018-11-13