"Эрэл" ХХК-ийн газрын эрхийг цуцаллаа
2018-11-13

Нийслэлийн Газрын албанаас газар чөлөөлөх ажлыг эрчимтэй хийж байна. Хотын даргын захирамжаар өчигдөр Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах 3000 м2 газрын эрхийг хүчингүй болгосон байна.

 

 

Тус газрыг "Эрэл" ХХК үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг ч ашиглаагүй учраас газрын эрхийг цуцалжээ. Энэ газарт иргэдийн амарч тухлах бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг 2019 оны гуравдугаар улиралд багтаан хийхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгасан байна.

 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ene olon jil shoroo sharilj hoyroor duursen gazriig tsutsalj mash zuw shiidwer gargajee. bayrlalaa hotiin dargaa
2018-11-13
Ariunbold:
Энэ газарт Эрэл компани арван хэдэн давхар барилга барина гээд суурь хийгээд цахилгааны кабелийг нь татсан байгаа. Цахилгаан тэжээлийг л гэхэд 2002 оны зун татаж байлаа гэж
2018-11-13