АНУ-ын тэнгисийн цэргийн нисэх онгоц осолджээ
2018-11-13

Японы Окинава арлын өмнөд хэсэгт орших Филиппиний тэнгист АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын онгоц осолдсон талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

 

“The F/A-18” нисэх онгоцонд хоёр нисгэгч байсан гэнэ. Аврагчид нисгэгчдийг уснаас гаргаж, АНУ-ын Тэнгисийн цэргийн нисэх онгоц тээгч “USS  Ronald Reagan” хөлөгт амжилттай хүргэсэн аж.

 

“Нисэх онгоцны хөдөлгүүрийн хэсэгт догогдол гарсан” гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин VII флот мэдэгдлээ.

 

Окинава аралд АНУ-ын цэргийн бааз үйл ажиллагаагаа явуулдаг ба дээрх ослын талаар албаныхан тайлбар хийгээгүй байна.  Японы эргийн хамгаалагчид ослын газарт ажиллаж эхэлжээ.  

 

АНУ-ын цэргийн “MH-60” онгоц өнгөрөгч сард осолдож, 12 хүн шархадсан билээ.

 

Японы Йокосүка хотод байрлах VII флот нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хамгийн том флот бөгөөд 20,000 албан хаагчтай юм. Мөн 50-70 хөлөг онгоц, шумбагч хөлөг онгоцтой.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин