Бямба гаригт бүх нийтийн их цэвэрлэгээтэй
2018-11-13

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн амьдрах орчинг  эрүүл, ая тухтай таатай болгох үүднээс бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулан ажилладаг. Тухайлбал Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ‘’Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс дагаж мөрдөх’’ журмын хүрээнд энэ сарын 17-ны өдөр буюу ирэх бямба гаригын 11:00 цагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна.

 

 

 Тус цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх бол сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлыг цэвэрлэж, барилга байгууламж ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэх юм.

 

Цэвэрлэгээний үйл явцад дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс бүрэн хяналт тавьж ажиллах бөгөөд хангалтгүй зохион байгуулсан хороо, аж ахуй нэгж байгууллагуудад холбогдох хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах аж. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага та бүхэн бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
БЗД-гийн ЗДТГ их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулдаг гэж ичих ч үгүй бичиж чадаж байх юм. Гэтэл 12-р хороо гэхэд айлуудынхаа хогийг бүтэн 3 сар аваагүй. Хорооны алба хаагчид хэлэхээр бид ч адилхан гэр хороололд амьдардаг гэжхариулж байсан. Иргэд нэг үеэ бодоход нэгдсэн удирдлагад орохыг хүсдэг болсон байна. Гэтэл хороо хэсгийн удирдлага тэднийг зохион байгуулж өгөхгүй хоосон цалин аваад сууж байна. Айл хунараараа орж иргэдтэйгээ уулзаж байгаа юм огт байдаггүй.12-р хорооны 7-хэсгийн 5-р гудамжны эх буюу наран туулруу явдаг замын хажууд байрлах "Тэлмүүн" төмөрийн худалдаа, "Од" төв усны гаргалгаагаа гудамжруу гаргаснаас бороотой үед явган хүмүүс явах хуурай газаргүй болдог. Гэтэл хороо, дүүргээс авсан арга хэмжээ огт байхгүй хүмүүс гомдол гаргаад л байдаг юм гээд сууж байна. Бид цэвэрлэгээ хийе хороо, хэсгээс зохион байгуулаад өгөөч.
2018-11-13
ариунболд:
Интертэд 1-2 цаг идэвхитэй ажиллаад л мөнгө олох боломж байна. http://StartWeeklyJob.com/?userid=104104 Линкээр ороод START NOW гэсэн товч дарж бөглөнө 1.Нэвтрэх нэр өгнө 2. 4-н оронтой нууц үг 3. email бичнэ байхгүй бол өөр хүнийхээр бөглөж болно 4. Mongolia гэж бичнэ 5. Өөрийн нэрээ бичээрэй Дээрх линкээр ороод бүртгүүлээд нэвтэрсний дараа нь өөрийнхөө линк хаягыг group post тавьж хүн урьж элсүүлээд л болно. Оноо 300 хүрэхээр цаанаас данс нэхнэ, дансаа бөглөөд цалин орно. Одоо та groupuuded postoo оруулж хүнээ уриад л болоо. Одоо танд 10$ байна гэсэн үг
2018-11-13