Х.Баделхан: Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулна
2018-11-13

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Ипотекийн зээлийн хэрэгжилтийн  талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийв. Тэрбээр:

 

-2008-2012 онд 42 мянган айл ипотекийн зээлийн журмаар орон сууцанд орсон байна. 2013-2016 онд 76 мянга иргэн орон сууц авсан.  2016 оноос эхлээд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар ипотекийн зээлийн олгох хэмжээ буурсан. Энэ зээлийн хэлэлцээрийг Засгийн газар авч явах ёстой гэж ОУВС шаардаж байгаа. 2017 онд 10 мянган айл ипотекийн зээлд хамрагдсан. Энэ онд 120 тэрбум төгрөг ипотекийн зээл олголтод улсын төсвөөс суулгасан. Эхний 10 сарын байдлаар арилжааны банк 248 тэртбум төгрөг гаргаж, 3748 айл ипотекийн зээлд хамруулсан байна. Эхний 10 сарын байдлаар 7300 айл орон сууцны зээл авчээ гэлээ. БХБ-ын сайдыг мэдээлэл хийсний дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

 

-Ипотекийн зээл монголын төрийн бодлого болж явж байх ёстой. Ипотекийн зээлийн 8 хувийн хүү гэдэг өндөр. 20 жилийн хугацаанд 160 хувийн хүү төлөх болж байна. Зээлийн хүүг бууруулах ямар нөхцөл байна вэ? Амины орон сууц барих, хашаа байшингаа барих чиглэлд ипотекийг чиглүүлэх ямар боломж байна вэ?

 

БХБ-ын сайд Х.Баделхан:

 

-Бид шинэ журамдаа амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар судалж байгаа. Ипотекийн зээлийн эрэлт их байгаа. Судалгаагаар Улаанбаатар хотод 33 мянган иргэн урьдчилгаагаа төлөөд ипотекийн зээлд хамрагдах чадамжтай  байсан.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Эдийн засгийн хямралд хамгийн их нэрвэгдсэн салбар нь барилгын салбар. Ипотекийн зээл цэцэглэж байх үед барилгын салбарт маш их хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл олон аж ахуй нэгж дампуурсан. Ипотекийн зээл явж байж асуудал шийдэгдэнэ. Найман хувийн зээл жилийн таван хувь болох боломжтой юу?

 

Монголбанкны дэд Ерөнхийлөгч н.Лхагвасүрэн:

 

-Найман хувийн хүүтэй зээлийг 30 хувийг нь төлөөд авахад бэлэн 30-аад мянган иргэд байгаа. Энэ нь ипотекийн зээлийн эрэлт их, хүртээмж бага байна. Хүртээмжийг нь илүү болгох алхмаа хийж байна. Үүний дараагаар зээлийн хүүгээ бууруулах алхам хийгдэнэ.

 

Ийнхүү байнгын хорооны хуралдаанаар ипотекийн зээл олголт хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Ипотекийн зээл эргэн төлөлт сайтай. Мөн эрэлт ихтэй байгаа. Тиймээс хүртээмжийг нь сайжруулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Танай сайд худалч юмуу? ТОСК-н Буянт ухаагийн түрээсийн байрыг 12 сард ашиглалтанд оруулна гэсэн яасан бэ? Иргэн хүн худлаа ярихад хэн ч тоохгүй Сайд худалч бна гэдэг муухайш дээ Энэ сайдаасаа болж харин засаг чинь огцрох юм бна Худалч сайд!!!!!
2018-12-02
Дараагийн ЖДҮ бол 8 хувийн зээл шүү дэ авилга өгч авах эсвэл авилгачидын байр авхаас өөр арга байхгүй олдохгүй:
МАН гарснаас хойш 8 хувь ч олдохоо байсан нь бодит үнэн.Өөрсдөө 3 хувиар зээл авдаг
2018-11-14
kj:
sudalsaar baital ene hasag ogtsorno
2018-11-14
Үхэр:
Хийсэн бүтээснийг нь хар Манж зантай үхэр
hehe:
sudalj bn
2018-11-13
ок ок ок хурдлаарай
2018-11-13