М.Энхболдыг огцруулах асуудалд МАН-ын даргын ЭРХ ч, БЯД ч дутна
2018-11-14

 

УИХ дахь МАН-ын бүлгийг эв нэгдлийг хангаж ажиллаагүй гэсэн үндэслэлээр Д.Хаянхярвааг бүлгийн даргын суудлаас огцрууллаа. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Удирдах зөвлөлдөө хандан тавьсан эхний шаардлага ийн биелэлээ олов. 

 

Ерөнхий  сайд  Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах саналаа  НИТХ-д албан бичгээр хүргүүлсэн байгаа. НИТХ хуулийн хугацаанд хэлэлцээд хотын даргыг огцруулах эсэхийг шийднэ. Үүрэг чиглэлээ хангаж ажиллаж чадаагүй гэсэн үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргыг огцруулах санал гаргасан бол хотын парламентаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “хангалттай сайн” ажилласан үнэлгээ аваад байгаа. Тиймээс хотын парламент нийслэлийн Засаг даргад тавьсан дүнгээ харгалзах уу, Ерөнхий сайдын гаргасан саналыг “хүндэтгэх” үү гэдгийг олон нийт ажиглаж байна.

 

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өгөхийг шаардаж, УИХ дахь МАН-ын бүлэгээ танилцуулахаа Удирдах зөвлөлийн хурал дээр мэдэгдсэн юм билээ. Гэхдээ УИХ-ын даргыг огцруулах эрх хуулиараа МАН-ын даргад байхгүй. УИХ-ын даргыг огцруулах үндэслэлийг хуулиар зохицуулсан байдаг. УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлд  Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах харилцааг  доорхи  байдлаар зохицуулжээ. Үүнд:

 10.2. Дор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын даргын бүрэн эрх энэ хуулийн 10.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно.

 10.2.1. нас барсан;

 10.2.2. өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

10.2.3. хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

10.2.4. Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан;

 10.2.5. гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан.

 10.3. Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

 10.4. Энэ хуулийн 10.2.2, 10.2.3-т заасан тохиолдолд Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх, 10.2.4, 10.2.5-д заасан тохиолдолд огцруулах тухай тогтоол батална гэж заажээ.  

 

Тиймээс УИХ-ын даргыг огцруулах саналыг парламентад хэлэлцүүлэх эрх Ерөнхий сайдад байхгүй. Намын бүлгээр санал гаргаж хэлэлцүүлэх ч эрхгүй. Учир нь  У.Хүрэлсүх парламентын гаднах эрхэм.

 

Харин албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байгаа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрыг огцруулах санал гаргаж гишүүдийн гарын үсгийг цуглуулан, УИХ-д өргөн барихаа мэдэгдсэн.  УИХ-ын гишүүдийн 4/1 буюу 19 гишүүн түүний саналд гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-ын даргад өргөн барьж, чуулганаар хэлэлцүүлэх эрх нээгдэнэ. Ямартай ч өчигдрийн байдлаар Засгийн газрыг огцруулах саналд 36 гишүүн гарын үсэг зурсан гэсэн бор шувуу нисч байна лээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс гадна сөрөг хүчин, бие даагчид ч гарын үсэг зурах нь нээлттэй. Тэр дундаа сөрөг хүчин АН-ын 9, МАХН-ын нэг, бие даагч нэг гэсэн нийт 11 гишүүн Засгийн газрыг огцруулах саналд нэгдэн гарын үсэг зурах магадлал өндөр. Тэр дундаа сөрөг хүчний бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж Засгийг огцруулах саналыг хоёр гараа өргөөд дэмжинэ гэсэн байр сууриа илэрхийлсэн байсан.

 

Тэгээд ч эрх баригчдын хагаралд сөрөг алсаас “хожил хоёр тийшээ” гээд алгаа ташин ажиглаж байгаа. Гэхдээ УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудалд сөрөг хүчин ч буурьтай хандах нь дамжиггүй. Учир нь тээр жил МАН-ын дарга У.Хүрэлсүх АН-ын гишүүн Г.Баярсайханыг чуулганы танхимын өмнө шанаадан унагаж, бяраа гайхуулсан бол АН-ын даргаар С.Эрдэнийг томилогдоход хамгийн түрүүн алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барьж, угтсан хүн бол УИХ-ын дарга М.Энхболд  юм шүү.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Миеэгийн гар хөл болсон луйварчин, хулгайч, гэмт хэрэгтнүүдийг тасдана гэдэг үнэхээр хэцүү. Бүх салбаруудад дээр доргүй Жаргалтулгын Эрдэнбат, Даваагийн Ганболд гээд их хурлын гишүүдээс эхлээд төрийн бүх салбарууд дүүргийн хороодууд, аймаг сум багт хүртэл байраа эзэлчихсэн данхалзаж ажил явуулахгүй МАН-ын нэр хүндийг унагаад сууцгааж байна даа.
2020-01-29
Ми. Энхболдыг Хүрэлсүх өлхөн дийлнэ. Намын бага хурлаа Намын дарга зарлан хуралдуулна. Ми болон түүний тоодгоруудыг намаасаа хөөгөөд болоо. Ми хүссэн хүсээгүй ажлаа өгөөд Баасанхүү Жавхлан хоёрыг бараадан сууна. Том даргын том карьер төгсгөл болно. Хүүкий үе ирнээ.
2018-11-18
БЯРТАЙ ЗАСГИЙН ГАЗАР УУ ШҮДГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР УУ??? ШҮДГҮЙ ГЭДГЭЭ ӨӨРӨӨ ХҮЛЭЭСЭЭН ХӨ
2018-11-15
БЯРТАЙ ЗАСГИЙН ГАЗАР УУ ШҮДГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР УУ???
2018-11-15
Byamba:
Энхболд та монгол хүн мөн юм бол,төрийн сүлдээ дээдэлдэг бол, танд өчүүхэн ч гэсэн хүний мөс,жудаг байдаг бол суудлаа тавьж өгвөл таарна.
2018-11-15
Энх60лд:
Энэ шууд.мн өмбүүгийн суганы нэг юм бхдаа МиЁо Монгол төрөөс зайлах цаг нь ирсэн
2018-11-15
Мунда:
Газар зараад мөнгөө тоолж бсаныг нь харсан юм шиг ярьж байх юм. Сургаар хов баздагаа больмоор юм. Үнхээр тийм арилжаа наймаа хийсэн баримт нотолгоо бгаа бол гаргаад тавьчих.Мөнгө хэзээд мөрөө үлдээдэг. Хэрэв дэмий цуурч бгаа бол дурьдах ажлаа хий.
2018-11-14
Мунда:
М.Энхболд дарга Ард түмнээ бодоод ажлаа өгчмөөр юм. Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ хүнд хийсэн ажил их бий. Гаргасан алдаа ч их байгаа. 100% сайн хүн байдаггүй нь адил тэр чигээрэй муу хүн гэж байхгүй. Монголчууд бид хэт их туйлширч бна. Төвөө сахиж төвшин сууж сурмаар бна.
2018-11-14
Дорж:
Энхболд огцрох ёстой. Хангалттай шалтгаан бий.
2018-11-14
Zochin:
UB-g zam ,talbaigui boltol ni gazriig ni zarj irgediin amidraliig hamgiin ih chiregduulj bgaa hun chini M.Enkhbold bizdee , Bas 60 terbumaas bolj hichneen hun ajil amidralgui bolov , hichneen hun shuuhtei zuuraldaj chiregdej bna ! Arai iim huniig AN hamgaalahgui bizdee , uneheer shudarga esehiig ni harah l uldlee
2018-11-14
Монгол төрөөс хамгийн түрүүнд УБ хотыг хогын сав болгосон газрын наймаачин, 60 тэрбумын эзэн, урд зүгийн зээ М.Энхболдыг хамгийн түрүүнд зайлуулж, шорон луу явуулах хэрэгтэй. Шударга ёс хаана бна. Монгол заавал ялах ёстой.
2018-11-14
Мунда:
Газар зараад мөнгөө тоолж бсаныг нь харсан юм шиг ярьж байх юм. Сургаар хов баздагаа больмоор юм. Үнхээр тийм арилжаа наймаа хийсэн баримт нотолгоо бгаа бол гаргаад тавьчих.Мөнгө хэзээд мөрөө үлдээдэг. Хэрэв дэмий цуурч бгаа бол дурьдах ажлаа хий.
Irgen:
Erunhii said iluu iluu.
2018-11-14
Irgen:
Erunhii said iluu iluu.
2018-11-14
Manan:
АН-ын даргаар С.Эрдэнийг томилогдоход хамгийн түрүүн алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барьж, угтсан хүн
2018-11-14
Зочин:
Өөрөө өөрийгөө мэдрэх чадваргүй хүн юм уу, одоо болиоч ээ, хүмүүс залхаж байна
2018-11-14
зочин:
Ерөнхий сайдаа дэмжиж байна, Жинхэнэ бузар булай, идээ бээртэй нь ноцолдож байна даа, Миеэ бол зүгээр л гутамшиг, нэг ч монгол хүн Миеэ-г дэмжихгүй
2018-11-14
зочин:
Монгол төрийн бэтэг, хуйвалдааны эзэн Миеэ гэж яасан ханаж цаддаггүй хог вэ,, Зайлаад наад засагаа ажил хийлгэвэл энэ улсад ард түмэнд хэрэгтэй байх юм даа
2018-11-14
иргэн:
Ийм балай юм захиалгаар бичүүлж суухаасаа ч ичнэ гэж байдаггүй бух царайлсан хужаа болиорой!
2018-11-14
Нэгч биенис хийж үзээгүй мөртлөө хөрөнгийг нь төрд ацилсан өдөрт нь хувваавал 7.000.000 гаран. ийм хүн их л хийгүй хээгүй л хулгайлдгийн дээдийг үзүүлж байна даа
2018-11-14
У.Хүрэлсүх бол салаа ротын хэмжээний л дэслэгч хууль зөрчиж авсан хурандаа цол шүү дээ
2018-11-14
зочин:
шаардлага хангахгүй ажлаа хийхгүй байвал ер нь яах юм зүгээр л тэжээгээд байх уу ЕРӨНХИЙЛӨГЧ нь үүрэг чиглэл өгөөд байхад чихгүй толгойлоод байхад бас яах уу энэ УИХ ын дарга гэдэг чинь тэгээд жанжин юм уу бурхан юм уу дарангуйлагч юм уу аль нь юм бэ? зайлуулмаар байна шүү дээ
2018-11-14
зочин:
хууль хууль л гэнэ хуулгүй бузарыг хийж болсон биз дээ та нар яахаараа МАНам олонх суудлыг авсан тэр дотроосоо УИХ ын дарга тавьсан байж одоо яагаад хэрэгт шалгуулахаар огцруулж болохгүй гэж үлгэр яриад байгаа юм тэр 60 тутбумыг тогтоох хэрэгтэй байна суудлаас намаас нь хөөж гудманд гаргаж хаях хэрэгтэй. Шудрага л бай. М.Энхболд өөрөө саналаараа зайлаачээ
2018-11-14
Zochin:
60terbumiin buuh tsag n ireh bailguidee.
2018-11-14
irgen:
hurelsuh ni uuruu 100terbumiig jdv sangaas taraatsan bhad haha
2018-11-14
irgen:
uuruu hulgai hiigeed barigdchaad bhad yu yariad bgn
2018-11-14
энэ хаян гэж хуний карер гое конец бусад нь харж ав эгойст дура
2018-11-14
Иргэн:
Энэ хөрөнгөжсөн луйварчид юу ч хийхээс буцахгүй шүү Ард иргэд минь болгоомжтой, ухаантайхан хандаарай. Элбэгээр толгойлуулсан хулгайч нар дуугүй байна гэж бодож хууртах вий Тэд нар далдуур МАН-д шургалсан шуламнуудтай нийлээд маш их хуйвалдаан зохион байгуулж мэднэ шүү
2018-11-14
Мөнхжаргал:
УИХ-ын даргыг огцруулах нь хуулийн хүрээнд боломжгүй байж болох ч ард түмэн түүнийг огруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгэж байж төрийн албыг зардаг, өөрсдийн эрх ашгийг эх орны эрх ашгаас дээгүүр тавьдаг улс төрчдөөс салах болно. Ард түмэн шударга ёсыг хүсч байгаа. Уйлж орилоод байгаа УИХ-ын гишүүн Хаянхярваа мэт нь түүнийг дагаж хоолоо олж иддэг зусар бялдуучдын нэг гэж харагдаад байх юм. Үүнийгээ огт ойлгохгүй түмний шившиг болоод явах юм
2018-11-14
Иргэн:
Монголын ард түмэн Хүрэлсүх хүүдээ баярлаж байна. Хулгайч нарын бузар булайг илчилж монгол эх орныг минь зөв замд оруулах зам тавигдаж байна гэж л баярлаж сууна
2018-11-14
зочин:
Ерөнхий сайдаа дэмжиж байна, Жинхэнэ бузар булай, идээ бээртэй нь ноцолдож байна даа, Миеэ бол зүгээр л гутамшиг, нэг ч монгол хүн Миеэ-г дэмжихгүй
irgen:
uuruu hulgai hiigeed barigdchaad bhad yu yariad bgn
Зочин:
Оюун сэтгэлгээний дортойтолд орсон Монгол эх оронд минь Хүрэлсүх шиг хүү гарч ирж энэ бузар булайг гаргаж тавьж байгаад монголын ард иргэд баярлаж байна. Харин булхай бузраар дүүрсэн хулгай нар багтарч үхэх гэж сандарч тэвдэж байна. Хөрөнгөжсөн энэ бузрууд юу ч хийхээс буцахгүй шүү Ард иргэд минь богоомжтой ухаантайхан байгаарай Хаянхярваагийн ярьж байгааг хар. Элбэгийн толгойлсон луйварчид дуугүй байгаад хууртаж болохгүй Янз бүрийн арга сэдэж байгаа
2018-11-14
ЗОЧИН:
МАН-ынхны битүү,цухалдсан, агааргүй өрөөнд Хүк л хааяа нэг салхи, санваар оруулах юм даа
2018-11-14
Бяд дутна гэнэ үү? 60 тэрбумын хэргээр нь намаасаа хөөчихөд л болоо биз дээ. Ядах юм даанч алга. Намын гишүүн бус сул гишүүн их хурлын дарга хийгээд сууж байх уу айн???
2018-11-14
irgen:
hurelsuh ni uuruu 100terbumiig jdv sangaas taraatsan bhad haha
Иргэн:
Энэ хүний газрын наймаагаар хөлжсөн, түүний замаар олон албан тушаалтан орсон, 60 тэр бум гээд Монгол оронд болохгүй бүтэхгүй олон зүйлийн эхлэлийг тавьж Монгол эх орныг минь дампууруулж байгааг бүгд мэдэж байна. МАН энэ хүнээс салвал намын нэр хүнд мэдэгдэхүйц дээшилж шудрага ёс тогтоход их хувь нэмэр болно гэж олон нийт ярьж хэлж байна.
2018-11-14
bugs doloogch
2018-11-14
yag unen heleh ug ch algoo
2018-11-14
Иргэн:
Яахав Хүрэлсүхийн бяд дутдаг юм байж. Ард түмний бяд харин дутахгүй байлгүй. Ирээдүйд өөрсдийн үр хойчийг МАНАН-гийн боол болгохгүй гэж хүсвэл тэмцэх л болно доо.
2018-11-14
Гайхашрал:
Энэ Энхболдыг өмөөрөөд байдаг нөхдүүдийг ойлгохгүй юм. Ингээд л МАНАН-гийн үүрдийн боол болоод сууж байх нь өөрсдөд нь гоё л байдаг юм байх даа зайлуул
2018-11-14
yag unen heleh ug ch algoo
Иргэн:
У.Хүрэлсүх уул нь байдлыг бодитой ойлгодог хүний нүдээр харвал М.Энхболдтой тэрсэлдэнэ гэдэг бол "Богд уулыг Бойтогтой хөлөөр өшиглөх" гэдэг шиг юм байгааншдээ?! Эрх мэдэл албан тушаалын төлөө амиа гартал хөөцөлдөж МАН-ын үнэтэй, цэнэтэй бүхнийг барж байгаагаа У.Хүрэлсүхтэнгүүд ойлгох хэрэгтэй байна?! Эс тэгвээс монголын мянга мянган иргэдийн хүсэл зоргийг булшлах болно шүү?! Наад МАН чинь эрэлхэг эх орончдын халуун амь бүлээн цусаар хүчирхэгжин батжсан, монгол улсын тусгаар тогтнолын баталгаа ард түмний бахархал болсон улс төрийн хүчин гэдгийг ойлгох хэрэгтэй байна?! Намын дарга үүнийг бараг ойлгохгүй байгаа нь харамсалтай?! Хаянхярваа тэмцлээ бүү зогсоогоосой?!
2018-11-14
bugs doloogch
Zochin:
Мие Энхболд бол МАН -н шүдний өвчин,намын нэр хүндийг намаг шаварт унагаж суух ямар шаардлага байна аа.Намаа аваръя гэж бодож л байгаа бол өөрөө сайн дураараа нэрээ татаад буух хэрэгтэй.Эсвэл зориуд санаатай гадны явууллага,тагнуул хийгээд байгаан биш үү?!!!!?
2018-11-14
иргэн:
Хүрэлсүхээ Энхболдыг намаасаа хөөгөөчээ.Ард түмэн бага ч болов нуруу нь тэнийгдээ.Энхболд Эрдэнэтийн 49-хувийг луйварчидаас авч ард түмэндээ хувьцаагаар эзэмшүүлнэ гэсэн одоо хүртэл шийдээгүй 49-хувийнхан гэгдэх луйварчид жилд хэдэн зуун тэрбумаар нь үйлдвэрийн ашгаас,өөрсдөө шахаа хийж мөнгө угаах зэргээр идэж ууж байх ард иргэдийн тал хувь нь талхны талыг бараг авч байна гэхэд нэг их зөрөхгүйгээр амьдарч байх.Захиргааны хэргийн шүүхэд өөрчлөлт оруулж Эрдэнэт үйлдвэрийн 49-хувийг ард түмэнд авч өгөх гэлээ гэж луйварчидын хөлсний хуульчид эсэргүйцэх юм.Ер нь юу гээч болоод байнаа.
2018-11-14
zochin:
Xayangaa zailuulsan ni boloo do
2018-11-14
м.энхболдыг дэмжинэ гэдэг 60 тэрбумыг дэмжинэ гэсэн үг.МАН-ы нэр хүнд өснө гэхээс айсан АН-ханы хорон санаа
2018-11-14
Irgen:
60 terbum g ard tumen hezee ch martahaargui bolson. Uuchlal guigaad tseverhen ogtsrood yavsan ni deerdee
2018-11-14
Монгол улсын төрийн нүүрэн дээр гарсан идээт бээрны толгой болсон хар тавыг авах л хэрэгтэй. Эс бөгөөс Монгол улс мөхнө. Энэ хулгайчийн Ж.Эрдэнэбатын үеэд шахсан луйварчид Монголын төрийн албадуудаар дүүрэн идээ бээр болоод байж л байна.
2018-11-14
Энэ хүнд Монголыг гэсэн сэтгэл зүрх байхгүйг л мэдэж бн
2018-11-14
10.3-Т ЗААЦАН БАЙГА ЮМ БИШҮҮ БИТГИЙ ХУДЛАА НААД НӨХРӨӨ ХАМГААЛАЛ ДАА
2018-11-14
Zia zia hariutslagaas zugtaah bolomj bol medeej ZASAG ogtsruulah!!!! Baigali hamgaalah san, CITES-s hamaaral buhii an agnuur, SHONHOR geed shalguul yun JDU!!!!!
2018-11-14
kub:
odoo miyeegiin namyn ev negdlee bodokh eelj bolov uu ...
2018-11-14
Иргэн:
АН ы байр суурийг харах үлдлээ
2018-11-14