О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн 10 дахь жилдээ болно
2018-11-14

Монгол Улсын зургаан удаагийн аварга, гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын хөнгөн жингийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 30-нд Спортын төв ордонд болно. Тус тэмцээн 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

 

Гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатар нь “Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бусан-2002” Азийн наадмын алт, “Бангкок-1998”-ын мөнгөн медальт, 1997 оны Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тусгаар тогтнолын цом, Александр Медведь, Дан Колов, Борис Будаев, Лайпцег, Акрополис, Рожу Кулоны ОУТ-ий аварга, “Монгол говь” ОУТ-ий тав, Монгол Улсын зургаан удаагийн аварга болсон шилдэг тамирчин. Тэрбээр өдгөө чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж буй юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин