Францын дэмжлэггүйгээр АНУ бий болохгүй байсан
2018-11-14

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр твиттер хуудастаа Франц улсыг илт доромжилсон өнгө аястай жиргээг нийтэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ганцхан жиргээнээс болж дэлхийн хүчирхэг гүрнүүд зөрчилдөж эхэллээ.

 

 

Трамп твиттер хуудастаа "Эммануэл Макрон Европыг АНУ, БНХАУ болон ОХУ-аас хамгаалах армитай болох тухай ярьсан. Үнэндээ Дэлхийн I, II дайны үед нацист Германы эсрэг Франц юу хийлээ? АНУ-ын цэргүүдийг очихоос өмнө нь та бүхэн Герман хэл сураад эхэлчихсэн байсан. Тиймээс "НАТО"-ийн төлбөрөө төлсөн дээр" гэж бичжээ. 

 

Цагаан ордны тэргүүн Парист зохион байгуулагдсан Дэлхийн I дайн дууссаны арга хэмжээнд оролцоод Вашингтон руу буцах үедээ Ерөнхийлөгч Макронд хандан "АНУ-ыг "НАТО"-оос гаргах болно" хэмээн сүрдүүлсэн билээ. 

 

Францыг санаатайгаар гутаан доромжилж, төрийн тэргүүнийг нь өдөөн турхирсан дээрх жиргээг нийтлээд хэдхэн хормын дараа Трамп хоёр дахь жиргээгээ твиттертээ нийтэлсэн юм.

 

"Макроны рейтинг Францид маш бага байна Түүний рейтинг 26 хувьтай бол ажилгүйдлийн түвшин 10 хувьтай байна. Энэ эрхэм зүгээр л энэ бүхнийг байхгүй мэт болгож, анхаарлыг өөр зүгт хандуулахыг оролдож байна. Францаас өөр хэт үндсэрхэг үзэлтэй улс байхгүй" гэж Трамп жиргэжээ. 

 

Макрон өчигдөр "CNN" агентлаг "Би үндсэрхэг үзэлтэн биш. Тиймээс аль нэгнийх нь талд орохгүй. Францчууд ч энэ үзлээсээ татгалзах хэрэгтэй" гэж хэлсэн юм. 

 

Трампын утга учиргүй дайралт Францаас гадна олон орны дургүйцлийг хүргэж эхэлжээ. Германы Канцлер Ангила Меркел "АНУ үргэлж л хэн нэгэн рүү давшилж, өөрсдийн бурууг тохдог" гэсэн бол Бельгийн экс Ерөнхий сайд Гай Верхофштад "Америкийн хувьсгалыг Франц санхүүжүүлж байлаа. Францын дэмжлэггүйгээр АНУ бий болохгүй байсныг эрхэм Трамп мэддэггүй бололтой. Үнэнийг хэлэхэд та бүхний бахархал Эрх чөлөөний хөшөөг нь хүртэл өгсөн" хэмээн хатуухан мэдэгдэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Хаха. Чөлөөлөөд байхдаа яахав дээ. Геополитикийн эрх ашгийн үүднээс л Орост. Европийг тэр чигт нь алдахгүйн тулд л цэрэг оруулсан. 2 дайнд тэртээ тэргүй Орос ялах нь 100 хувь болчихсон байхад шүү дээ.
2018-11-14
Америкууд европыг чөлөөлөөгүй аль хэдийн дайны хувь заяа шийдэгдээд оросууд европыг чөлөөлөөд эзлэх нь тодорхой болсон бхад америк холбоотон нэрээр европоос бялуу хүртэхийн тулд адаг сүүлд нь орж ирсэн шүү дээ.
2018-11-14
eh orni hoerdahi daind europiig amerikuud choloolsoniig martaz bolohgui
2018-11-14
Хаха. Чөлөөлөөд байхдаа яахав дээ. Геополитикийн эрх ашгийн үүднээс л Орост. Европийг тэр чигт нь алдахгүйн тулд л цэрэг оруулсан. 2 дайнд тэртээ тэргүй Орос ялах нь 100 хувь болчихсон байхад шүү дээ.
buyanaa.:
Ene shar uvgun delhiig suiruuleh geed huseed baih shig.
2018-11-14