Хүүхдийн амбулатор 24 цагаар ажиллаж байна
2018-11-14

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн амбулатор 24 цагаар ажиллаж байна.

 

Хүйтний улирал эхэлж бага насны хүүхдийн ханиад томуу, томуу төст өвчин ихэсч байгаатай холбогдуулан хүүхдийн үзлэгийг 24 цагаар "АХМАД НАСТАН ХҮҮХДИЙН II ЭМНЭЛЭГ"-ийн 1 давхарт хийж байна.

 

Мөн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдэд хэвтэх бичгийг тус амбулаторид 24 цагаар хийж өгч байгаа аж.


 

Shuud.mn
Сонин хачин