Худал, ташаа мэдээлэл түгээхгүй байхыг анхаарууллаа
2018-11-14

 

 

Иргэдийг албаны эх сурвалжгүй худал ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.


Сүүлийн үед цахим хуудсаар "Манай байрны залууг үүрээр машин гаргах гэсэн юм" хэмээн үл таних хүн залгаад гэрээс нь гаргаж ирж амийг нь хороосон аймшигтай хэрэг гарсан байна шүү. Утасны дугаараа бичиж үлдээх нь зөв ч юм уу. Аймар нийгэмд болжээ хүмүүс минь сэрэмжтэй байгаарай...." гэсэн мэдээлэл худал тархах болсон. Энэхүү мэдээлэл нь ор үндэслэлгүй худал болохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Иргэд, олон нийт цахим хуудсанд мэдээ мэдээлэл, үзэл бодлоо нийтлэхдээ бусдад үнэн, зөв мэдээллийг түгээх нь зүйтэй.  Худал мэдээлэл олон нийтэд түгээсэн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 6.21-т заасны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Naad xvnee barij hariutslaga tootsooch
2018-11-14
Tegeed naad hudal medeelel taraasan hunee olj hariutslaga huleelgeech
2018-11-14