МАН-ын бүлгийн даргад Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нар яригдаж байна

УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн даргын албан тушаалаас огцруулсан. Тус намын Удирдах зөвлөл тун удахгүй УИХ дахь МАН-ын бүлгийн даргад нэр дэвшигчийг санал болгох аж. Одоогийн байдлаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Бат-Эрдэнэ нар яригдаж байна. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш Ж.Бат-Эрдэнэ ЗТХ-ын сайдаар ажиллаж байгааг огцорсон бол гишүүн Д.Тогтохсүрэн байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ